Та бүхэндээ энэхүү мэдээллийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.
БЗД-т өчигдөр /2023.01.24/ 9 настай эрэгтэй хүүхэд чаргаар гулгаж байхдаа хүзүү болон цээж хэсэгтээ гэмтэл авч улмаар эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан гэх мэдээлэл байгаа юм. Энэхүү хэргийг БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтэст шалгаж байна.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, хүйтний улиралд чаргаар гулгаж тоглоход аюулгүй байдлыг нь хангаж байхыг анхааруулж байна.