Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 48 секунд

Төсөв-2023: Өрийн хэмжээ нь биш зарцуулалт нь чухал!

Хэдэн жилийн өмнө Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “гадаад өрийг өглөх нэрээр солих” санаачилга гаргаж байсан юм. Тухайн үед өнөөгийн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар түүнийг шүүмжилж байсан билээ. Үнэндээ өр ч гэнэ үү, өглөг ч гэнэ үү чухал биш. Гадаад өр нэмэгдлээ гээд шууд Шри Ланкын араас гулсана гэсэн үг ч бас биш юм. Дэлхийн бүх улс орон, томоохон компаниуд гадаадад бонд босгож, хөрөнгө оруулалт татсаар ирсэн, татсаар ч байгаа. Мэдээж, гурван сая хүнд 33.3 тэрбумын гадаад өр ногдож байгаа нь санаа зовох асуудал мөн.

Хамгийн гол нь өрийн бүтэц, мөн өр тавьж олж ирсэн мөнгөө юунд зарцуулж байгаа нь чухал. Тиймээс эхлээд хэдэн статистик сонирхуулъя. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 33.3 тэрбум ам.доллар. Үүний 36.5 хувь буюу 12.1 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг. Энэ бол “Оюутолгой”, “Энержи ресурс” зэрэг Монголын том компаниудын гадаанаас зээлсэн мөнгө. “Оюутолгой” компани гэхэд л далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхи йн тулд дэлхийн 15 банкнаас зээл авсан байдаг.

Мөн 27.6 хувь буюу 8.1 тэрбум ам.доллар Монголын аж ахуйн нэгжүүдийн зээл. Энэ өрийг компаниуд өөрсдөө л хариуцана. Монгол Улсын 3.3 сая иргэнд хамаагүй. Харин Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 9.2 тэрбум ам.доллар. Төв банкных нь 2.5 тэрбум. Энэ мөнгөнд л бид санаа зовох ёстой. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Өрийн дефолт" гэж аливаа улс орны Засгийн газар өөрийн хүлээсэн өрийн төлбөрийг төлөх чадамжгүй болох тохиолдлыг хэлдэг. Монгол Улсын нийт өрийн хэмжээ 2021 оны байдлаар 33.3 тэрбум ам.доллар байгаа. Үүний 25 хувь буюу 8.5 тэрбум ам доллар нь Засгийн газрын өр байна. Энэ өрний дийлэнх буюу 66 хувь нь 1991 оноос хойш хуримтлагдсан өр. Засгийн газраас өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлж, өр төлбөрийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа"-гаа дурдаж байсан.

Б.Баяр

Монгол Улсын ГАДААД ӨР
Монгол Улсын ГАДААД ӨР
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.