“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ - НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” ЧУУЛГАН 12 ДУГААР САРЫН 11 НД БОЛНО
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилтын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, дотоодын хөрөнгө оруулагчдад аялал жуулчлалын бизнес эрхлэх таатай нөхцөлийг танилцуулах зорилгоор “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” чуулганыг үндэсний томоохон аж ахуй нэгж байгууллагууд, хөрөнгө оруулагчдын дунд зохион байгуулахаар төлөвлөв.
Чуулган 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд 09:00 цагт эхэлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” НЭЗХЭ-ийн ажлын албаны 7712-8822, 8916-7728, 9918-4641 утсаар лавлана уу.