Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 9 секунд

7 ХОНОГИЙН ТОЙМ /2023.12.11-2023.12.17/

✅УЛААНБААТАР ХОТЫН УСНЫ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

Долоо хоног бүр салбарын тулгамдаж буй асуудлаар шууд дамжуулалт /live/ хийдэг ба өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын усны асуудлаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Усны газрын дарга З.Батбаяр нар оролцож, иргэдийн асуултад хариулав.

✅БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Дорнод аймгийн БОАЖ-ыг газар, Сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг Халхгол сумын Ялалт багийн нутаг Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт Тамсаг XXI талбайгаас бүтээгдэхүүн хуваах гэрээт Тосон-Уул XIX талбай-Баянхошуу боомт чиглэлийн авто зам хүртэлх 58,5 км авто замын барилгын ажилд ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалын 13 талбайн техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авав.

✅БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Усны газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар хамтран Монгол орны нийт сав газрын захиргаануудтай цахим уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох, зураглалын үнэн бодит эсэхийг нягтлах, тогтоосон хамгаалалтын бүсэд давхцалтай хэсгийг тодорхойлох зэрэг асуудлуудаар санал солилцож, мэдээлэл зөвлөмж өгөв.

✅ХЯРГАС НУУР-ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын Хүн амыг унд ахуйн цэвэр усаар хангах “Ундарга-Алтай" ААТҮГ-ын Ус түгээх байруудын үйл ажиллагаатай танилцлаа. Монгол улсад анх удаа газрын гадаргын усыг олборлон 2 үет шүүлтүүрээр шүүж, цэвэршүүлэн халдваргүйжүүлж 54800 м ус хангамжийн шугам хоолойгоор дамжуулан хоногт 1400-1500 м3 цэвэр усыг аймгийн төв Есөнбулаг сумын автомат удирдлага бүхий 25 унд ахуйн зориулалттай худгаар дамжуулан сумын 19000 гаруй хэрэглэгчийг найдвартай ханган ажиллаж байна.

✅ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хархорин сум 2023 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогын ажилд мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар хариуцсан бүс нутагтаа томилогдон ажиллалаа.

✅ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Малын тоонд мэргэжилтэн С.Амарбаяр байгаль хамгаалагч О.Баярсайхан жолооч Т.Төрмөнх нар ажиллалаа. Их хэмжээний цас орж шууран тал газраа 50-60см, гуу жалгандаа 80-100см зузаан хатуу цасан бүрхүүл тогтсон, малчид "цас их хатуурсан учраас малын хөл халцарсан, үлдсэн малаа бүгдийг нь тэжээж байгаа" гэсэн мэдээлэл өгөв.

✅БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Баян - Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх“ зорилгоор Улаанхус, Цэнгэл, Сагсай сумуудад хяналт шалгалт хийж ажиллав. “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” тус сумуудын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт 4 улирлын дүрэмт хувцсыг гардуулж өглөө.

✅ХАРАА-ЕРӨӨ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Дархан “УС СУВАГ” ХХК-тай хүн амын унд ахуйн төвлөрсөн, төвлөрсөн бус ус хангамжийн ус хангамжийн эх үүсвэрийн ажлын хүрээнд тус компанийн эзэмшлийн худгуудад эрүүл ахуйн хориглолтын болон хамгаалалтын бүсийг хэрхэн авах талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа. Дархан-Уул аймагт үйл ажиллагааг явуулж буй ус ашиглагч аж ахуйн нэгжид менежментийн төлөвлөгөөний тайлан хэлэлцэх хуралд 23 ААНБ –ыг оролцуулан тайланг хэлэлцлээ.

✅ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Ойн туруутан ан амьтанд биотехникийн арга хэмжээ авах ажлын хүрээнд 2023.12.13-14-ны өдрүүдэд нийт 1 тонн хужир, шүүг Хонгор сумын нутгийн 4 цэгт байршуулж биотехникийн арга хэмжээ авлаа.

✅СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Булган аймгийн Сэлэнгэ, Хангал, Бугат сумдын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд орсон ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын дунд сонсох ажиллагааг Булган аймгийн ИТХ-ын Ажлын албатай хамтран цахимаар зохион байгууллаа.

✅МӨНХХАЙРХАНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

ТХГН-ийн орчны бүсийн сумдын сургуулиуд Эко танхимыг KFW төслийн хөрөнгө оруулалтаар тохижуулах багаж хэрэгсэл хүлээлгэн өгч, хамгаалалтын захиргаа, сургууль болон холбогдох хүмүүст сургалт, семинар зохион байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд 4 сумын сургуулийн захирал, багш нартай уулзаж 2024 онд хамтарч хамтарч хийх ажлын чиглэл, төлөвлөгөө боловсруулан нэгтгэж, холбогдох газар нь хүргүүлэн ажиллалаа.

✅ХАН ХӨХИЙН НУРУУНЫ УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох, бага наснаас нь байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшил суулгах, эко клубийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор орчны бүсийн Өндөрхангай сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Байгаль хамгаалагчийн нэг өдөр” сэдвээр мэдээлэл өгч ажиллалаа.

✅УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Баавгайн хөндий киноны нээлтийн арга хэмжээ Монгол улсад зохион байгуулав. Уг киноны гол дүрийг Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх бүтээснээр онцлогтой. Кино нээлтийн арга хэмжээний үеэр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэтэй хамт хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх Байгаль хамгааллын асуудлаар шууд ярилцаж олон нийтэд цахим нээлттэй мэдээлэл хүргэлээ.

✅СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Цаг агаарын хүйтрэл, идэш тэжээлийн хомсдол зэрэг шалтгааны улмаас зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол гарч байна. Тухайлбал 5 дугаар багийн нутагт айлын өвөлжөөнд шилүүс орж ирсэн тохиолдол гарсныг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Сүхбаатар сумын ЗДТГ-тай хамтран аюулгүй болгох арга хэмжээ авч ажилтан салбарын хяналтыг хэрэгжүүлж ажиллаж буй байцаагч, ажилтнуудад сонор сэрэмжтэй байх талаар чиглэл өгөв.

✅ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Төрийн албаны зөвлөлийн Б.Баатарзориг даргаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж, Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, агентлагийн дарга нарт Төрийн албаны шинэтгэл, төрийн албан хаагчийн үнэт зүйл, ёс зүй, сахилга, хандлага өөрчлөлтийн талаар сургалт, мэдээлэл хийснийг байгууллагын ажилтан албан хаагчдад мэдээлэл хийлээ.

✅АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

Ажилтан, албан хаагчдын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлтийн тайланг Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны “Аргачлал, загвар батлах тухай” 98 дугаар тушаалуудын дагуу дүгнэж, үнэлгээний баг хянаж, баталгаажууллаа.

✅ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Тус аймгийн Гучин-Ус, Төгрөг, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга, Зүүнбаян-Улаан, Хужирт, Бат-Өлзий сумдад дотоод хяналт шалгалт зохион байгуулж, сумдын удирдлагууд болон холбогдох албан хаагчдад Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, холбогдох тогтоол, шийдвэрүүдийг танилцуулж, дотоод хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна.

✅УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр Увс аймгийн музейд орчин үеийн дижитал технологи ашиглан бодит орчинд очсон мэт мэдрэмж авч болох Цаст уулын эзэн виртуал танхимтай боллоо. Тус танхимд виртуал ертөнцөөр аялахаас гадна нэн ховор цоохор ирвэсийн буюу анхны анатомийн бүтэцтэй үзмэр тавигджээ.

​ БОАЖ-ЫН САЙД Бат-Өлзийн Бат-Эрдэнэ “УСНЫ ХАМГААЛАЛ”-ЫН АСУУДЛААР ЦАХИМ / LIVE/ -ААР МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ.  ​
​ БОАЖ-ЫН САЙД Бат-Өлзийн Бат-Эрдэнэ “УСНЫ ХАМГААЛАЛ”-ЫН АСУУДЛААР ЦАХИМ / LIVE/ -ААР МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ. ​
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.