Увс аймгийн БОАЖГ, ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа хамтран “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл хэрэгжиж байгаа зорилтод сумдын идэвхтэн байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтд Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн зорилтод 11 сумын 40 орчим идэвхтэн байгаль хамгаалагч, 10 гаруй албан хаагч нийт 50 гаруй албаны хүмүүс хамрагдлаа.
Тус сургалтаар идэвхтэн байгаль хамгаалагч нарын ажиглалт судалгааны мэдээллийн ач холбогдол, мэдээллийн чанарыг сайжруулах талаар ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын ажилтнууд, Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, аймгуудын БОАЖГ-ын албан хаагчид мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцсон юм.
Сургалт Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны хариуцсан хамгаалдаг Хан Хөхийн нурууны БЦГ-ын "Алтан бургас" хэмээх газарт боллоо.