Огноо
Унших
0 минут 51 секунд

Нийслэлийн Засаг даргын А/321 дүгээр захирамжаар энэ онд 132 байршилд 2355 гараашны 46,418 ам метр талбайг чөлөөлөхөөр болсон.

Тодруулбал, Баянгол дүүрэгт 33 байршилд 782, Баянзүрхэд 21 байршилд 273, Чингэлтэйд таван байршилд 29, Сүхбаатарт 30 байршилд 715, Хан-Уулд 21 байршилд 155, Сонгинохайрхан дүүрэгт 22 байршилд 401 гарааш чөлөөлөх юм. Ингэхдээ иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан авто зогсоол, тоглоомын талбай, спортын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг тохижилтын ажил хийнэ. Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар зургаан байршилд 91 гарааш чөлөөлөөд байна.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар гарааш чөлөөлсөн талбайд барилга байгууламж, орон сууц барихгүй гэдгийг тодотголоо. Харин цөөн байршилд иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан хорооны байр, өрхийн эмнэлэг барьж байгааг хэлж байв.

АТГ-аас ашиг сонирхлын зөрчлийг засаж залруулах шаардлага ирсэн. Энэ дагуу 20 орчим гаалийн улсын байцаагчид арга хэмжээ авч, албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан.
АТГ-аас ашиг сонирхлын зөрчлийг засаж залруулах шаардлага ирсэн. Энэ дагуу 20 орчим гаалийн улсын байцаагчид арга хэмжээ авч, албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан.
 
УВС НУУРЫН АЯЛАЛД ОРОЛЦСОН 4 НАСТАЙ ХҮҮХДҮҮД ТОМЧУУДЫГ “ХОГ ХАЯХГҮЙ” БАЙХЫГ УРИАЛЛАА
УВС НУУРЫН АЯЛАЛД ОРОЛЦСОН 4 НАСТАЙ ХҮҮХДҮҮД ТОМЧУУДЫГ “ХОГ ХАЯХГҮЙ” БАЙХЫГ УРИАЛЛАА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!