Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд

Х.НЯМБААТАР: БИ ХҮН ЮМ ЧИНЬ ХООЛ ИДЭЭД ЮМ ҮЗЭЖ БОЛНО БИЗ ДЭЭ?

Цахим орчинд Хууль зүйн сайд Х.Нямбаатарын Япон улсад сүмо бөх үзэж, Солонгос улсад гудамжны хоолны газарт хооллож буй зураг, бичлэг тархсан. Тухайн асуудлаар Масс.мн сайт Хууль зүйн сайд Х.Нямбаатараас тодруулжээ.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар: "Би шувуу ажиллагааны хүрээнд гадагшаа явлаа гэсэн ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Миний Солонгос улсад байсан бичлэг интернэт орчинд яваад байсан. Тэр бол 4 сарын 8, 9-ний өдрүүдэд Сөүл хотод Ардчиллыг дэмжигч орнуудын II чуулга уулзалтад ороод амралтын өдрөөрөө охинтойгоо гудамжны хоол буюу гахайн дотор гэдэс идээд сууж байсан. Манай охин солонгост сурдаг юм. Япон явахад бол улсын ажлаар яваагүй эмнэлэгт үзүүлэх яаралтай эрүүл мэндийн шалтгаан байсан учир явсан. Их аварга надад сүмо бөхийн урилга бэлэглэсэн учир тэнд очихдоо сүмо бөхийн барилдааныг үзсэн. Би хүн юм чинь хоол идээд юм үзэж болно биз дээ? Би улсын зардлаар ерөөсөө яваагүй" гэв.

Монгол Улсад айлчлах гэж буй Эммануэл Макроны намтар  
Монгол Улсад айлчлах гэж буй Эммануэл Макроны намтар  
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.