Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд

Нүүрсний хулгайтай холбогдуулан долоон УИХ-ын гишүүн, ЕТГ-ын дарга асан, ЗТХ-ийн сайд асанд хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ 

Өнөөдөр АТГ-аас Боловсролын зээлийн сан, Нүүрсний хулгайн хэргийн талаар мэдээлэл
хийлээ. Энэ үеэр Нүүрсний хулгайн хэргийн явцын талаар АТГ-ын ахлах комиссар
Б.Батбилэг мэдээлэл өглөө.
Нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 124 иргэн албан тушаалтанд
эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан үүний 55 нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан
ашиглаж бусдад хохирол учруулсан. Хахууль авах хэрэгт 56, өгөх гэмт хэрэгт 29, мөнгө угаах
үндэслэлгүй хөрөнгөжих хэрэгт 23, худал мэдүүлэг өгөх хэрэгт нэг иргэн, албан тушаалтанд
эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.
Нийт яллагдагч нарын 81 нь нийтийн албан тушаалтан. Үүнд улс төрийн нөлөө бүхий этгээд
буюу долоон УИХ-ын гишүүн, ЕТГ-ын дарга асан нэг, ЗТХ-ийн сайд асан нэг, ТНБД асан нэг,
Аймгийн ИТХ-ын дарга нэг, Аймаг, сумын засаг дарга гурав, УИХ-ын гишүүнийн зөвлөх нэг,
гаалийн улсын байцаагч 20, хил хамгаалах байгууллагын тав, нийгмийн даатгалын байцаагч
нэг, аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газрын даамал хоёр, боомтын захиргааны
дарга, мэргэжилтэн хоёр, ЭТТ ХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 10,
Тавантолгой ХК-ийн албан тушаалтан 14, ТТТ ХХК-ийн тав, Тавантолгой төмөр зам ХХК-ийн
гурав, хуулийн этгээдийн 15, иргэн 28 тус тус шалгагдсан.
Эдгээрээс 20 яллагдагчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас одоо гурав
нь цагдан хоригдож байна. Эндээс 57 яллагдагчийг хилээр гарахыг хориглосон байна.

Эх сурвалж Hard news.mn

Б.ГАНХУЯГТАЙ ХОЛБООТОЙ 7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААЖЭЭ
Б.ГАНХУЯГТАЙ ХОЛБООТОЙ 7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААЖЭЭ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.