Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 57 секунд

УВС НУУРЫН АЯЛАЛД ОРОЛЦСОН 4 НАСТАЙ ХҮҮХДҮҮД ТОМЧУУДЫГ “ХОГ ХАЯХГҮЙ” БАЙХЫГ УРИАЛЛАА

✅Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Увс аймгийн Улаангомын 10 дугаар цэцэрлэгийн хамт олон 2 дахь жилдээ “Увс нуур” аяллыг зохион байгуулж байна.

✅Аялалд 4 настай ахлах бүлгийн 22 хүүхэд хамрагдаж, томчуудыг Увс нуурт хог хаяхгүй байх, байгальдаа ээлтэй аялахыг уриаллаа. Мөн шувуудыг шар будаа, махаар хооллож, экологи, танин мэдэхүйн мэдлэг авлаа.

✅Аяллын үеэр хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Увс нуурын дархан цаазат газар, Увс нуурын шувууд болон хэрхэн байгальд ээлтэй аялах талаар мэдээлэл өгч, “Увс нуурын шувууд” гарын авлага танилцуулга өгөв.
Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа

57 БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГЧ БАЙНА 
57 БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГЧ БАЙНА 
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.