✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Цаг гаргая” аян, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2023 оны 02, 05 дугаар албан даалгавруудын хүрээнд эрүүл амьдралын зөв дадал бий болгох, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зан
үйлийг сурталчлах зорилгоор төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд “Явган аялал”-ын тэмцээнийг Өвөрхангай аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгууллаа.
✅Тэмцээний үеэр "Хог түүх марафон" зохион байгуулж Дайргын гол дагуух хог хаягдлыг цэвэрлэв. Энэ үеэр нийт 70 шуудай хог, хаягдлыг цэвэрлэж, ариутган нэгдсэн хогийн цэгт хүргэлээ.
Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар