Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 49 секунд

ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮГ ИНГЭЖ АРИЛГАНА ...

Засгийн газраас 2023 оны төсөвт тодотгол хийх төслийг өргөн барихаар шийдвэрлэсэн. Төсвийн тодотголын хүрээнд нийт 1.8 их наяд төгрөгийн зардлыг нэмж суулгах замаар төрийн албан хаагчийн цалин, ахмад настнуудын тэтгэврийг зөрүүг арилгаж, ахмадуудын тэтгэврийг нийтээр нь 10 хувиар нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.

Тэгвэл ахмадууд тэтгэврийн зөрүүг арилгана гэдгийг төдийлөн сайн ойлгохгүй, шууд нэмэгдэх мэтээр ойлгож байна. Иймд Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбарласнаар тэтгэврийн зөрүүг хэрхэн арилгах тайлбарыг хүргэж байна. Эхлээд тэтгэврийг зөрүүг арилгасны дараа ахмад наснтуудын тэтгэврийг нийтээр нь 10 хувиар нэмэх юм. Тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийн 10 хувиар нэмэхэд 395 тэрбум төгрөг төсөвт нэмж суулгах аж.

-Тэтгэврийн зөрүүг арилгахад хамгийн бага тэтгэвэр авдаг 165 мянга орчим ахмад хамрагдана. Үүнд, нийтдээ 200 тэрбум орчим төгрөг зарцуулахаар төсөвлөж байгаа юм байна. Илүү тодруулбал, 1990-2000 оны эхэн үед буюу суурь цалин бага байх үед тэтгэвэр тогтоолгосон иргэд хамрагдана. Жишээ нь, 1990 онд тэтгэвэр тогтоолгох үед 500 мянган төгрөг буюу тухайн үеийнхээр дундаж цалинтай хүнийг авч үзье. Тэгвэл өнөөгийн дундаж цалин болох 1-1.2 сая төгрөгийн цалинтай ойртуулахын тулд итгэлцүүрээр 500-г 2000-аар үржүүлж, нэг сая төгрөгийн тэтгэвэртэй болох юм. Үүний дараа инфляцтай уялдуулсан тэтгэврийн нэмэгдлээр итгэлцүүрээр тогтоогдсон тэтгэвэр дээр дахиад 10 хувь нэмэгдэж 1.1 сая төгрөг болно.
Тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг байсныг 2022 онд механикаар нэмж 500 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 430 мянган төгрөг байсныг 15 хувь нэмэгдүүлж 500 мянга болгосон нь дундаж болон доод хэмжээг ижил түвшинд аваачсан.
Тэгвэл энэ зөрүүг итгэлцүүрээр бодохдоо суурь цалингаас буюу 2022 оны нэмэгдлээс өмнөх доод хэмжээ 350 мянган төгрөг, дундаж хэмжээ 430 төгрөгөөс бодох юм. Ингэснээр ижил түвшинд хүрээд байсан тэтгэвэр буцаад ялгаатай түвшинд очно. Итгэлцүүрээр нэмж бий болсон тэтгэвэр дээр инфляцтай уялдуулсан 10 хувь мөн нэмэгдэнэ.
Өөрөөр хэлбэл, инфляцтай уялдуулсан тэтгэврийн нэмэгдэлд нийт тэтгэвэр авагч 496 мянган ахмад бүгд хамрагдана.

ШУУРХАЙ: “Их Тэнгэрийн aм“ цогцолборын гадна бие зассан БНХАУ-ын хоёр иргэнийг албадан нутаг буцаажээ.
ШУУРХАЙ: “Их Тэнгэрийн aм“ цогцолборын гадна бие зассан БНХАУ-ын хоёр иргэнийг албадан нутаг буцаажээ.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.