Боловсролын зээлийн сангаас шаардлага хангаагүй байж зээл авсан бол оролцсон бүх талыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн билээ. Түүнчлэн Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Эрүүгийн цагдаагийн газраас ажлыг хэсэг байгуулагдаад ажиллаж буй.
Тэгвэл Боловсролын зээлийн сангийн асуудалд холбогдсон бүх хүнд прокуророос өнөөдөр Эрүүгийн хэрэг нээжээ. Одоогоор хэд хэдэн хүн хэргээ хүлээгээд байгаа аж.
АТГ-аас өмнө нь мэдээлэхдээ " Боловсролын зээлийн сантай холбоотой асуудалд хэн, хэзээ, хаана үйлдсэн болохыг тогтооно. Ингэхдээ бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, шаардлага хангаагүй байж зээл авсан байвал оролцсон бүх талыг шалгана" гэж мэдэгдсний дагуу ийнхүү шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.