Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 49 секунд

ИЗНН-ын даргаар Батын Батбаатар томилогдлоо

Иргэний зориг, ногоон намын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, намын удирдлагаа өөрчиллөө.

Иргэний зориг ногоон намын Улс төрийн зөвлөлийн хурлын эхэнд намын дүрэмд өөрчлөлт оруулснаар намын даргад нэр дэвшигчид хориглох заалт нэмсэн юм. Тус намын дүрмийн тавдугаар бүлгийн намын удирдлагын тогтолцоо хэсэгт “… Авлигын хэрэг нь шүүхээр орж ял шийтгэл авсан нь тогтоогдсон бол тэр хүнийг намын даргаар сонгох”-ыг хориглоно гэсэн заалтыг нэмж тусгалаа.

Энэ үеэр намын даргын ажлаа өгч буй Ц.Ганхуяг "Иргэний зориг ногоон нам улс төрийн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хүчин. Энэ намыг анх байгуулагдах цагаас эхлэн гишүүнээс дарга болтлоо ажиллалаа. Өнгөрсөн жилүүдийг алдаа оноотой туулж ирсэн хэдий ч одоо шинэ үеийн хүмүүст замаа тавьж өгөх цаг нь болжээ. Хувийн шалтгааны улмаас намын даргын албаа өгөхөөр болж байгаагаа мэдэгдэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд намын үйл ажиллагааг авч явсан дэд дарга Батын Батбаатарыг намын даргад нэр дэвшүүлж байна. Хуралд оролцож буй гишүүд Та бүхэн минь дэмжиж өгөөрэй” хэмээн хүслээ.

Ийнхүү Иргэний зориг ногоон намын Улс төрийн зөвлөлийн гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтаар намын дэд дарга Батын Батбаатарыг 100 хувийн саналаар дэмжиж, ИЗНН-ын даргаар сонголоо.

Иргэний зориг ногоон намын даргаар сонгогдсон Б.Батбаатар “Намайг дэмжиж, итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа. Үүнээс өмнө намыг удирдан чиглүүлж ажиллаж байсан Ц.Ганхуяг даргадаа мөн талархал илэрхийлье. УИХ-ын сонгууль болоход багагүй хугацаа үлджээ. Энэ хугацаанд манай намынхан эв нэгдэлтэй байж, сонгуульд амжилттай оролцох шаардлага үүсч байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт саяхан орлоо. Түүнийг дагаж Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиуд хэлэлцэгдэх гэж байна. ИЗНН хөгжлийн бодлогоо улам боловсронгуй болгож, намын дотоод асуудлаа дахин ярилцаж, шинэчлэлийн бодлогыг хамтдаа хийх болно” гэлээ.

Ийнхүү ИЗНН-аас намын дүрмийн өөрчлөлт болон намын шинэ даргаа Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр болж, холбогдох материалаа энэ долоо хоногт хүргүүлэхээр болжээ.

Э.МӨНХ

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Г.Занданшатар тэргүүтэй парламент УХРАХ УУ, УРАГШЛАХ УУ...
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Г.Занданшатар тэргүүтэй парламент УХРАХ УУ, УРАГШЛАХ УУ...
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.