Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд

28 жилийн дараа түлш ачсан Зил-130 машинаа хараад...

БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ: 28 жилийн өмнө буюу 1995.02.10-ны өглөөний 10 цагт нарядаа бичүүлж аваад хөдөлсөн аймгийн арслан, жолооч Цогтоо.

Мөсөн дээгүүр давхиж явтал гэнэт мөс цөмрөх чимээ гарч түлш ачин унаж явсан Зил-130 автомашин нь чиргүүлийн хамт живжээ. Машинаа мөснөөс гаргах гэж хэдэнтээ оролдоод чадалгүй өөрөө арай гэж машиныхаа хаалганы хажуу талаас татан дээш тэмүүлж амьд гарчээ.

28 жилийн турш далай ээждээ очиж залбирсан гэдэг. Живсэн машиныг нь нуурын 128 метр гүнээс гаргасныг сонсоод жаахан хүүхэд адил гүйн ирж уйлж байхыг хараад дагаж мэлмэрэх шахав.

28 жилийн турш далай ээжийгээ бохирдуулчихлаа гэж харамсаж явсан сэтгэл дэвтэж Зил-130 машин нь чиргүүлийн хамт, түүн дундаа ачсан түлш нь дүүрэн байхыг хараад олон жилийн сэтгэлийн хар чулуу мултарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Khurelsukh Ukhnaa санаачилсан Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах, живсэн машин техникийг татан гаргах ажил үргэлжилсээр байна.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олон улсын дэмжлэг авахаар ажиллаж байна
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олон улсын дэмжлэг авахаар ажиллаж байна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.