Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд

Нүүрсний сонсголын ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Өмнөговь аймагт Монгол Улсын хууль үйлчилдэггүй гэж зөв онож хэллээ.


Өмнөговийн шүүхийнхэн Д.Бадраа, Х.Нэхийт нартаа албан тушаалыг түдгэлзүүлэх болон таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй нэг хэсэг болсон. "Нүүрсний" сонсголын нэг гэрч, бас яллагдагч Г.Шүрэнхишигийнхээ хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн гээд тоочих юм бол хуульгүй гэмээр байгаа зүйл олон л доо.
Б.Энхбаяр цааш нь "Нүүрсний хулгайтай холбоотой сонсголоор олон зүйл илчилж байна. Тухайлбал, Өмнөговь аймаг Монгол Улсын хууль үйлчилдэггүй, Үндсэн хууль үйлчилдэггүй тусдаа улс болжээ. Учир нь нэр нь Монгол, цаанаа нь дандаа гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн хувь хүн, хуулийн этгээдүүд Монголын газрыг авсан гэмт хэргийн шинжтэй асуудал тодорхой боллоо. Энэ бол Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн асуудал. Гэтэл хажууд сууж байгаа гишүүн “Энэ газрын асуудлыг ярьж яах гэж байгаа юм, нүүрсээ л ярья” гэх юм. Нүүрсний тээвэр, терминал гэсэн зориулалтаар Цагаан хадны орчмын газрыг яаж, хэнд зарсан бэ гэдэг асуудал яригдаад байна. Өмнөговь аймаг улсаасаа бүрэн гарсан, өнгө мөнгө бүх зүйлээ худалдсан, хууль, шүүх үйлчилдэггүй газар болсны нотолгоо өнөөдөр харагдаж байна. Тиймээс энэ асуудлыг нэн даруй зогсоож, арга хэмжээ авах ёстой” гэснийг хууль сахиулах чиг үүрэгтэй байгууллагууд анхааралдаа авч байгаа биз ээ.

Иргэний пост

Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой
Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.