Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд

Авлигын хэргийг 7 жил хойшлуулж болдог Шүүхийн чөтгөрийн тойргыг таслах, авлигын хэргүүдийг богино хугацаанд шийдвэрлэх арга зам бол “Авлигын хэргээр дагнасан шүүх“ байгуулах юм! 


Шүүхийн завхрал хэзээ арилахыг хараад хүлээгдээд суух юм бол та бидний нас хүрэхгүй шүү үнэндээ. Гарц шийдэл хэрэгтэй, цаг алдахгүйгээр өөрчлөлт шинэчлэлт хийх ёстой. Авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах нь яг цагаа олсон бодитой өөрчлөлт, шинэчлэлтүүдийн нэг шүү. Авлигалчдад хариуцлага тооцдог Шүүх засаглалтай болохыг хүсч шаардаж байгаа иргэн бүхэн Авлигын эсрэг шүүх байгуул гэж УИХ-аас шахаж шаардаарай. Бүгд пост оруул. Ядаж энэ постыг шэйрлээд өгөөрэй!

Монголыг тонож дээрэмдэж ард түмнийг үгүйрүүлэн хоосруулсан авлигачдыг нэг өдрийн ч өмнө шоронлуу нь явуулах нь ард түмний хүсэл, улс эх орны минь эрх ашиг мөн биз дээ!?
Авлигын хэргээр дагнасан шүүх байгуулахыг Ерөнхий сайдын авлигатай хийж буй, зайлшгүй хийх ёстой тэмцэл гэж ойлгоороо. Ерөнхий сайд авлигалтай үр дүнтэй тэмцэж чадвал Монгол Улс аврагдана, Улс нийтээрээ урагшлан дэвших боломж нээгдэнэ.

Ерөнхий сайд УИХ-ын гишүүдээс энэ хуулийг батлаад өгөөрэй гэдгээ илэрхийлж дэмжлэг хүссэн. Ирэх 7 хоногт УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд "Авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах" эсэхийг хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэн хэн гэдэг УИХ-ын гишүүд эсрэг кноп дарахыг нь харин Улс нийтээрээ харцгаана шүү!

Бүгд сэтгэгдэлээ бичээд нэг нэг #шэйрлээд өгөхийг бодоорой ...🇲🇳🇲🇳🇲🇳

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцов
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.