Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 15 секунд

НАМРЫН #МОД_ТАРИХ ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ🌲🌳

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР, ЗГХА ОЙН ГАЗАР ХАМТАРЧ ТҮРГЭНИЙ ГОЛ ДАГУУ МОД ТАРИЛАА

🌳”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр намрын мод тарих өдрүүд албан ёсоор эхэллээ. ХУД–ийн 14-р хороо, Түргэний гол дагуух цэцэрлэгт хүрээлэнд ЕТГ болон Ойн газар хамтран өнөөдөр мод тарилаа. Энэ намар уг цэцэрлэгт 5000 ширхэг мод, сөөг таригдах төлөвлөгөөтэй байна.

🌳2021 оноос хойш 10 гаран зүйлийн 13300 ширхэг мод, сөөг уг цэцэрлэгт хүрээлэнд суулгасан. Үүнээс 2023 оны намрын тооллогоор 93 хувь буюу 12369 мод, сөөг ургажээ. Энэхүү талбайг Зэвсэгт хүчний 326-р анги хариуцаж, хамгаалан ажилладаг.

🌳Талбайдаа хоёр худаг гарган, таван тонн даацтай хоёр ширхэг усны тэрэг ажиллуулж, жил бүрийн ургамал ургалтын хугацаанд мод, сөөгт шаардлагатай услах, бордох, өвчин хортноос хамгаалах, хөл ургамал хадах, нөхөн тарилт, цэвэрлэгээний огтлолт хийх зэрэг арчилгааны ажлуудыг дотоодын боловсон хүчний нөөцөө ашиглан тогтмол хийж гүйцэтгэжээ. Мод, сөөгийн тогтмол арчилгааг хийж, эзэнтэй байлгасан 93 хувийн ургалтын үр дүнд хүргэж чаджээ.

🌳Цаашид талбайн мод, сөөгийн нөхөн тарилт, цэцэрлэгийг өргөтгөх ба мод үржүүлгийн талбайдаа тарваган хайлаас /Ulmus pumila/, нохойн хүшуу /Rosa acicularis/, шар хуайс /Caragana arborences /, голт бор /Syringa josicaea/, үхрийн нүд / Ribes nigrum/, сибирь гүйлс / Arimenca sibirica/, хуурамч таван дохиурт бургас / Salix pseudopentandra/ зэрэг найман зүйлийн навчит мод, сөөгийг үр мөчрөөр үржүүлэн 500 мянга гаруй тарьц ургуулаад байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарНийслэлийн Байгаль орчны газарМонгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ
#намрын_мод_тарилт

Welcome to Mongolia
Welcome to Mongolia
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.