✅“Туул голоо цэвэрлэе” уриатай нийтийн цэвэрлэгээ “CLEAN UP-3”-т 10 гаруй их дээд сургуулийн оюутан залуус гол хүч болон оролцож байгаагаас гадна томоохон аж ахуй нэгж, хувийн хэвшлийн байгууллагууд нэгджээ.
✅Энэ удаагийн цэвэрлэгээ нь Туул, Сэлбэ, Улиастай, Дунд голын дагуу үерийн дараах нэгдсэн томоохон цэвэрлэгээ юм.
✅Цэвэрлэгээг 12 байршилд оролцогчдыг бүлэг болгон хувааж зохион байгуулж байгаа бөгөөд нэг бүлэг 20 хүрэхгүй минутад 10 орчим шуудай хог цуглуулж байгаа нь хог хаягдал ихээр хуримтлагдсаныг харуулж байна.
📌Бүх нийтийн цэвэрлэгээнд оролцож байгальд ээлтэй иргэн байгаад баярлалаа.
"CLEAN UP"-2023