Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 0 секунд

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

369623276_1423011888255091_2846509187149705431_n

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тин Маунг Све Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв.

Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Элчин сайд Тин Маунг Све харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхийлэн ажиллахаа илэрхийлэв.

Бразил Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Бразил Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.