Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 55 секунд

НҮБ-ЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 28 ДУГААР ХУРАЛ /COP28/-Д БОАЖЯ, АНУ-ЫН ЖОРЖ ВАШИГТОНЫ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН /SIDE EVENT/ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ. 

📌“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ГАЗРЫН ДОРОЙТОЛ, ЦӨЛЖИЛТИЙГ БУУРУУЛАХ ЗАМААР СААРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

✅НҮБ-ын УАӨ-ийн суурь конвенцын Талуудын 28-р Бага хурлын үеэр БОАЖЯ, АНУ-ын Жорж Вашигтоны Их сургуультай дээрх сэдвийн дор хамтарсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус олон талт хэлэлцүүлгийг нээж БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ үг хэлсэн ба тэрээр "Бид хамтдаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад инновац, технологиор дамжуулан нутагшуулах замаар газрын доройтол, цөлжилттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Үүний зэрэгцээ Монгол Улс нь орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлж, жендерийн тэнцвэрт байдал, нийгэмд хүртээмжтэй байх асуудлыг чухалчилж байна" гэв.

📌Хэлэлцүүлэгт дараах сэдвээр илтгэл тавив:
- “Тэрбум мод”, “Хүнсний аюулгүй байдал” санаачилгаар уур амьсгалын нөлөөллийг шийдвэрлэх нь" сэдвээр МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх Н.Батхүү,
- “Газрын доройтлын талаарх Их20-ийн платформоор дамжуулан уур амьсгалын үйл ажиллагааг сайжруулах” сэдвээр "Их20"-ийн Даян дэлхийн газрын санаачилгыг зохицуулах албаны төлөөлөл,
- “Уур амьсгалын өөрчлөлт ба цөлжилтийн хоорондын уялдаа холбоо” сэдвээр НҮБ-ын Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх конвенцын газраас илтгэл тавьж, мэдээлэл солилцлоо.

✅Түүнчлэн АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуулийн Проф. Вера Куклина Монгол Улсад хэрэгжүүлж байгаа уур амьсгалын өөрчлөлт, цэвдгийн судалгаа, цаатан нүүдэлчдийн талаарх судалгааны ажлаа танилцууллаа. Хэлэлцүүлэгт 10 гаруй Улсын төлөөлөл оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Монгол Улсын Засгийн газар
Ойн газар
Тэрбум мод
УСНЫ ГАЗАР
COP28 UAE

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Бүгд Найрамдах Азербайжан Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.