Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцов

385443940_861796728852284_5447329886110800065_n

725

2023/10/04 2:35:17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний онол, арга зүйн цугларалтад оролцов.

Тэр бээр хугацаат цэргийн албаны тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологи, инновац, туршилт, судалгааны үр дүн, шинэ бүтээл, оновчтой санал нэвтрүүлж байгаагаа улам идэвхжүүлэх, цэргийн мэргэжлийн боловсрол, сургалт бэлтгэлийн тогтолцооны шинэчлэл, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, Энхийг дэмжих ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, удирдлагын болон цэргийн алба хаагчийн манлайлал, ёс зүй, төлөвшил зэрэгт онцгой анхаарч ажиллахыг санууллаа.

“Өөрчлөлтийн менежмент ба цэргийн сургалт бэлтгэл” сэдвээр зохиож буй энэ удаагийн цугларалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд, төрлийн цэргийн командлагчид, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар оролцож байна.

Тэд “Өөрчлөлтийн менежментийг цэргийн сургалт бэлтгэлтэй уялдуулах нь” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцэж, “Өөрчлөлтийн удирдлагын арга зүй”, “Олон улсын аюулгүй байдлын орчин ба Монгол Улс”, “Өөрчлөлтийн менежмент ба төрийн албаны шинэтгэл” сэдвээр онол, арга зүйн мэдээлэл авлаа.

Мөн “Зэвсэгт хүчний залуу офицеруудыг дэмжих жил”-ийн хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулсан “Залуу офицеруудын нийгмийн асуудал, итгэл үнэмшлийн талаарх социологийн судалгаатай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ, Орхон аймагт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ, Орхон аймагт ажиллалаа
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.