Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд

Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон дайчдыг төрийн одон, медалиар шагнав

368670294_2094686874209663_8780274800145073731_n

370

2023/11/13 12:38:35

Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон дайчдыг төрийн одон, медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны XII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг төрийн одон медалиар шагналаа.

  • Хариуцсан алба, салбар, хамт олноо чадварлаг удирдан, үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн дэд хурандаа Мөнхбаярын Түмэнжаргал, ахлагч Даваасүрэнгийн Ганзам нарын долоон алба хаагчийг “Цэргийн гавьяаны одон”-гоор;
  • Мэргэжлийн ур чадвар, туршлага, сахилга, зохион байгуулалтаараа манлайлж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэсэн дэд хурандаа Нэргүйн Пүрэвдорж, ахлагч Цэндийн Ариунболор нарын 37 алба хаагчийг “Цэргийн хүндэт медаль”-аар;
  • Энхийг сахиулах ажиллагаанд анх удаа оролцож, томилгоот үүргээ амжилттай биелүүлсэн ахмад Энхбаатарын Батбаяр, ахлагч Жамъянжавын Дондогмаа, Ганболдын Мөнхбат, Сүхбаатарын Отгон-Эрдэнэ нарын 409 алба хаагчийг “Энхийн төлөө” медалиар шагнав.
Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ
Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.