Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 10 секунд

ЗГХА ОЙН ГАЗРААС АДАПТ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХОВД АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТАТМЫН ОЙЖУУЛАЛТАД ХЯНАЛТ,  МОНИТОРИНГ ХИЙЖ, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ

🌳Уур амьсгалын Ногоон Сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй АДАПТ төслөөс уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр эрсдэлд ороод буй голын татам орчмын ургамлын нөмрөг, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс татмын ойжуулалтын ажлыг төслийн зорилтот дөрвөн аймагт хийж байна.

🌳Энэ хүрээнд Ховд аймагт хэрэгжиж байгаа адапт төслийн татмын ойжуулалтын ажлын явцтай ЗГХА Ойн газраас танилцаж, найман сум дөрвөн багт баг бүрэлдэхүүний хамтаар газар дээр нь хяналт, мониторинг хийн арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Уг бүрэлдэхүүнд Адапт төслийн менежер н.Баяржаргал, төслийн мэргэжилтэн н.Баярхүү, мэргэжилтэн н.Гүнсмаа нар орон нутгийн төслийн зөвлөхүүдтэй хамтрав. ЗГХА Ойн газрыг төлөөлөн Ойжуулалт нөхөн сэргээлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өсөхбаяр ажиллалаа.

🌳Өнгөрсөн онд Ховд аймгийн Буянт, Эрдэнэбүрэн, Дөргөн, Үенч, Мянгад, Чандмань, Манхан сумуудад нийт 60,8 га талбайд татмын ойжуулалт хийхээр хашаалсан. Энэ онд сумд хашаалж хамгаалсан талбайдаа мод тарих ажлыг эхлүүлсэн.
Ховд аймагт 2023 онд нийт 250 га талбайд татмын ойжуулалт, 125 га талбайд татмын ойн нөхөн сэргээлт буюу ойн цэвэрлэгээг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

🌳Доройтолд өртөөд буй голын эх орчмын татмыг хашаалан хамгаалах, цаашид байгалийн амьд хашлага буюу модлог ургамлаар ойн зурвас байгуулах нь хөрсний элэгдэл, эвдрэлийг бууруулах, үер болох эрсдэл нөлөөг багасгах, голын усны хэмжээг тогтвортой байлгаж, чанарт сайнаар нөлөөлөх, ойн нөөцийг нэмэгдүүлэх, агаарыг цэвэршүүлэх зэргээр олон талын ач холбогдолтой.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модАДАПТ ТӨСӨЛМонгол улсын тэргүүний ойжуулагч "Ховд сафари" ХХК

Welcome to Mongolia🇲🇳  ГИННЕСИЙН ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ 2 ТӨРӨЛД ЭЗЭМШИГЧ МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА 
Welcome to Mongolia🇲🇳 ГИННЕСИЙН ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ 2 ТӨРӨЛД ЭЗЭМШИГЧ МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА 
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.