Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

В.Путин цэргийн дайчилгаагаа зогсоох гэж байгааг, бас Украинд дахин томоохон цохилт өгөх шаардлагагүй болсныг хэлэв

Өчигдөр Казахстанд зохион байгуулагдсан олон улсын чуулганы төгсгөлд сэтгүүлчидтэй уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сар хүрэхгүй хугацааны өмнө зарласан цэргийн хэсэгчилсэн дайчилгаагаа дуусгах гэж байгааг мэдэгджээ.

Дайчилгааг хоёр долоо хоног орчмын дараа зогсоох ба дахин ямар нэг дайчилгаа явуулах шаардлагагүй гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Энэ долоо хоногийн турш Оросын арми Украины хот тосгодыг пуужингаар харваж, иргэний болон дэд бүтцийн байгууламжуудыг олноор устгасан юм.

Тэгвэл Путин зорилгодоо хүрсэн тул дахин ийм томоохон ажиллагаа зохион байгуулах шаардлагагүй болсныг хэлээд “Бид Украиныг устгах зорилго тавиагүй. Энэ бол мэдээжийн асуудал” гэж мэдэгдсэн байна.

Украинд хийсэн зүйлдээ харамсаж байгаа эсэхийг нь сэтгүүлчид асуухад Путин “Би үүнийг тодорхой тайлбарлая. Өнөөдөр өрнөж буй үйл явдал зөөлнөөр хэлэхэд тааламжтай зүйл биш. Гэхдээ бид эрт орой хэзээ нэг цагт ийм зүйлтэй тулгарах нь гарцаагүй байсан. Хожимдвол бид үүнээс ч хүнд нөхцөл байдалд орох байлаа. Тиймээс бид яг тохиромжтой цагт нь зөв ажилласан гэж бодож байна” гэж хариулжээ.

Эх сурвалж: Reuters

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт бараалхав.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.