Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд

“САЯ ЗАГАС” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД 617000 ЗАГАС ТАВЬЖЭЭ

✅ БОАЖЯ-ны захиалгаар Байгаль Хамгааллын “Туул ижий сан” ТББ-ын санхүүжилт, "JCI прогресс"-ын дэмжлэгтэйгээр ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааны дүнд энэ онд амжилттай үржүүлсэн 90000 загасыг Туул голд тавилаа.

✅Орхоны Хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран үржилд тэнцэх 21 атуу, 20 атуухыг Орхон голоос барьж, эх сүрэг зөөвөрлөх зориулалтын саванд тээвэрлэн авчирч түрс,сунг авсны дараа Туул голд буцаан тавьсан юм. Туршилт судалгаанд Ховдын Их сургууль, МУБИС-ийн оюутан залуусыг дадлагажуулан, мэргэжил аргазүйн зөвлөмж өгч хамтран ажиллажээ. Монгол Улсад загас үржүүлгийн мэргэжилтэн ховор учир боловсон хүчнийг чадавхжуулахад уг арга хэмжээ чухал үүрэгтэй.

✅Уг төсөл хэрэгжсэнээр Туул гол болон цутгал голуудын загасны нөөц нэмэгдэн, хүн амыг амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, спорт загасчлал, эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

✅Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Welcome to Mongolia” арга хэмжээний хүрээнд "Нэг жуулчин - Нэг загас" загас үржүүлгийн хөтөлбөрийг явуулах уг ажлыг үр дүнд хүргэхээр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ "JCI прогресс"-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Welcome to Mongolia

Аялал жуулчлалын хөгжлийн төв

Million Fish Project - Сая загас төсөл

Туул Ижий Сан - Tuul Ijii San

БУЙР НУУРЫН МӨНГӨЛӨГ ХЭЛТЭГ ЗАГАС ӨВЧИЛЖ ХОРОГДСОН БАЙНА
БУЙР НУУРЫН МӨНГӨЛӨГ ХЭЛТЭГ ЗАГАС ӨВЧИЛЖ ХОРОГДСОН БАЙНА
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.