ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗАРТ ЗӨРЧИЛТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ХУУЛИЙН ХҮРЭЭНД АРГА ХЭМЖЭЭ АВАВ
Сав газрын хэмжээнд ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ус ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалд газар дээр нь хуулийн хүрээнд зөрчлийн арга хэмжээ авав
ОЙН ТҮНШЛЭЛД АЗИ ТИВЭЭС ЗӨВХӨН МОНГОЛ УЛС ОРОВ
Европын Холбооноос олон Улсын хэмжээнд санаачлан гаргасан “Ойн түншлэл”-д нийт 5 Улс багтсан ба Ази, номхон далайн бүсээс Монгол Улс ганцаараа багтаж байгаа юм. Ойн түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, үүнтэй уялдуулан ойн салбарт учирч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, Улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт юм.
МОНГОЛ, ХЯТАДЫН “ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ” БАЙГУУЛАХ ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Ой, бэлчээрийн газар хооронд байгуулсан “Гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх” тухай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Монгол Хятадын Цөлжилтийг Сааруулах Хамтын Ажиллагааны Төв”-ийг байгуулах бэлтгэл ажлыг эхлүүллээ.
ДЭЛХИЙН ЖОРЛОНГИЙН ЧУУЛГАН МОНГОЛ УЛСАД БОЛНО
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Дэлхийн жорлонгийн холбооны Ерөнхийлөгч Жак Симтэй уулзаж Монгол Улсын Жорлонгийн холбоо”-той хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгуулах, хамтарсан ажлын хэсэг байгуулах, мөн 2024 онд Дэлхийн жорлонгийн чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар боллоо.
ГРЕК УЛСЫН ИРГЭН ЕВГЕНИЯ ФАРАЗАГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Грек Улсын иргэн Евгения Фаразаг Монгол Улсыг Грек Улсад сурталчилж хоёр Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж буйд талархал илэрхийлж Монгол Улсын “Аялал жуулчлалын элч”-ээр томиллоо.
УСНЫ ҮР АШГИЙГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН НОГООН БОЛОН ИННОВАЦИ БҮХИЙ ШИЙДЛҮҮДЭД ХААН, ХАС БАНКААР ДАМЖУУЛАН 112 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ
GEFF Монголиа нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-аас хөгжүүлж батлуулсан 137 сая ам.долларын зээлийн шугам ба Уур Амьсгалын Ногоон Сан (УАНС) болон Япон Улс уг төслийг техникийн туслалцаагаар дэмжин ажилладаг донор байгууллагууд юм. Өнөөдрийн байдлаар ХААН, Хас банк болон ХасЛизингд нийт 112 сая ам.долларын дөрвөн ГЕФФ-н санхүүжилтийг олгожээ.
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР БОАЖЯ-НЫ ХАРЬЯА ГАЗРУУДАД НИССАН ПАТРОЛ (Y-61) МАРКИЙН АВТО МАШИН БЭЛЭГЛЭВ
Япон Улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор богино долгионы холбоогоор тоноглогдсон, туулах чадвар сайтай Ниссан Патрол (Y-61) маркийн 5 автомашиныг Ойн газар, Усны газар, Төв аймгийн БОАЖГ, Хустайн байгалийн цогцолборт газар, Туул голын сав газрын захиргаанд хүлээлгэн өгөв.
“МОНГОЛЫН ОРНЫ УРГАМЛЫН ЗУРАГТ ТОЛЬ”-“ILLUSTRATED FLORA OF MONGOLIA НОМ ГАРЛАА
Уг ном нь Монгол орны гуурст ургамлын 100 овог, 455 төрөл, 1159 зүйлийн фото зураг, зүйлийн товч бичиглэл, ерөнхий тархалт, ургах орчны мэдээллийг багтаасан байна. ILLUSTRATED FLORA OF MONGOLIA ном нь Монгол орны ургамлын аймаг, гуурст ургамлыг сонирхон судалж буй залуу судлаачид, олон нийтэд Монгол орны ургамлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
ТЭНГИС, ШИШГЭДИЙН БЦГ-ЫН ЗӨВШӨӨРӨГДСӨН БҮСИЙН СПОРТ ЗАГАСЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА
Төлөвлөгөөт хяналтын үеэр зөвшөөрөлгүй загасчилсан зөрчлийг илрүүлж торгуулийн арга хэмжээ авлаа. Жуулчны баазуудын завины хяналт бүртгэлийг хөтөлж, гол нуурт моторт завиар зорчихгүй байх албан мэдэгдэл хүргүүлэв.
ШУУРХАЙ ШТАБ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үерийн аюул, гамшгийн нөхцөл байдал үүссэн тул БОАЖЯ болон харьяа газар болох Усны газар, Цаг уур орчны шинжилгээний төв, Туул голын сав газрын захиргаа, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газартай хамтран байнгын бэлэн байдалд ШУУРХАЙ ШТАБ ажиллаж байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЦЭНХЭРМАНДАЛ, ӨМНӨДЭЛГЭР, БАТШИРЭЭТ, БИНДЭР СУМДЫН ОЙН САНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ҮҮРГИЙН ШҮРШИГЧ БАГАЖААР МИКРОБИОЛОГИЙН БЭЛДМЭЛЭЭР 10.000 ГА ТАЛБАЙД ТЭМЦЛИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА
Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн дарга Г.Бат, Ойн хөнөөлт шавж, өвчний тэмцлийн ажлын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Энхболд, Гүйцэтгэгч: "Хатант Форест” ХХК, "Аглаг ой" ХХК, СДОА, БОХУБ, Байгал хамгаалагч нар хамтран ажиллаж байна.
ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ, ИХ-УУЛ СУМДЫН НУТАГТ ГҮЙЦЭТГЭЖ НИЙТ 80 ТОО ТОЛГОЙ ТАРВАГА НУТАГШУУЛЛАА
"Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь" төслийн хүрээнд ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны судалгаа хариуцсан мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй судалгааны баг Тарвага сэргээн нутагшуулах ажлыг гүйцэтгэж нийт 80 тоо толгой тарвага нутагшуулан сум орон нутгийн захиргаа, байгаль хамгаалагч, нутгийн иргэдэд хүлээлгэн өглөө.
ХЯРГАС НУУР ЧИГЛЭЛИЙН 23 ЖУУЛЧНЫ БААЗ, ГЭР БААЗУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ
Увс аймгийн БОАЖГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сэнгэжав, Аялал жуулчлалын мэргэжилтэн Н.Нямбат, Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн М.Чойдулам нар хамтран БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын 01/14, 01/06 тоот төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Хяргас нуур чиглэлийн 23 жуулчны бааз, амралтын газрууд, гэр баазуудад хяналт шалгалтуудыг хийлээ.
БНЧУ-ЫН ПРАГА ХОТЫН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНААЛ САНАЛ СОЛИЛЦОВ
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, шинжээч М.Мөнхзаяа нар БНЧУ-ын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Miroslav Bobek, хэлтсийн дарга Malvina Kahleova, “Бид Монголын зэрлэг амьтдыг авран хамгаалахад тусална” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Ганбаатар нартай уулзлаа.
МОНГОЛ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ “SMART” ПРОГРАММААР ЗОХИОН БАЙГУУЛНА
Тусгай хамгаалалттай газар нутгуудын байгаль хамгаалагчдын эргүүл, хяналт шалгалт болон мониторингийн ажилд сүүлийн үеийн SMART хяналт, бүртгэлийн системийг нэвтрүүлснээр үнэн, бодитоор орон зай, цаг хугацааны тодорхой давтамжтайгаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх, хянах, мэдээллийг цуглуулж боловсруулах, улмаар мэдээллийн сан бий болгох юм.
"МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2023" | WELCOME TO MONGOLIA УРИАТАЙ ЭХЭЛЛЭЭ
“Монголын эдийн засгийн чуулган-2023” эхэллээ. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмаар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ удаагийн чуулганыг зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн 14 дэх чуулганыг нээж үг хэллээ.
“Монголын Эдийн засгийн чуулганд гадаад, дотоодын 1700 орчим зочин төлөөлөгч оролцож байна.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ БОЛОН WHAT3WORDS LIMITED КОМПАНИ ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь дэлхийд 3х3 метрийн нарийвчлалтай байршил тодорхойлох газарзүйн кодчиллын онцгой системийг санал болгодог what3words limited компанитай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийг “Монголын Эдийн засгийн форум-2023”-ын үеэр байгуулав. Санамж бичгийг Монгол Улсын БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, “what3words” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Крис Шелдрик нар үзэглэлээ.
БНХАУ-ЫН УУЛ УУРХАЙ, СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГРУПП /China Mining Cultural Tourism Group/ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН УДИРДЛАГЫН БАГТАЙ БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ САНАЛ СОЛИЛЦЛОО
Монголын Эдийн засгийн форумын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б. Бат-Эрдэнэ Жан Жипэн тэргүүтэй БНХАУ-ын Уул уурхай, Соёл, Аялал жуулчлал /China Mining Cultural Tourism Group/-ын групп төрийн өмчит компанийн удирдлагын багтай уулзлаа.
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМЫН САЛБАР ХУРАЛДААН: ШИНЭ БОЛОМЖ - АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ СЭДВИЙН ХҮРЭЭНД ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД БОЛЛОО
Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл оролцов.
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН САЙД НАРЫН ТАНХИМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАТАЛЛАА
Байгаль орчны салбарын олон улсын бодлого, чиглэл өөрчлөгдөж, улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хүлээсэн үүрэг амлалтаа ахиулан шинэчилж буй энэ үед салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой.
БОАЖ-ЫН САЛБАРЫН ШИЛДЭГ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА
Монгол Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй ажилласан дараах албан хаагчдыг төрийн дээд одон медалиар шагналаа.
Орон нутгийн тайлан
УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Тэнгис, Шишгэдийн БЦГ-ын зөвшөөрөгдсөн бүсэд явагдаж байгаа спорт загасчлалын үйл ажиллагаанд тавих хяналтыг нэмэгдүүлж 4 байгаль хамгаалагчийг томилон ажиллуулж байна.
ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
"Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь" төслийн хүрээнд ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны судалгаа хариуцсан мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй судалгааны баг Тарвага сэргээн нутагшуулах ажлыг Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газрын Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумдын нутагт гүйцэтгэж нийт 80 тоо толгой тарвага нутагшуулан сум орон нутгийн захиргаа, байгаль хамгаалагч, нутгийн иргэдэд хүлээлгэн өглөө.
СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
БОАЖ-ын Сайдын 04 албан даалгаврын хэрэгжилтийг ханган хог хаягдлыг цэвэрлэх ажилд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 305 иргэн, төрийн албан хаагч болон ахуйн нэгж байгууллага, усан сан бүхий газрын эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд болон авто замын дагуух хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж нийт 42 тн хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт 15 авто машинаар зөөвөрлөх ажлыг зохин байгуулсан.