Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 7 секунд

🇲🇳 ОЙРЫН ХОНОГУУДАД ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГА ХЭВЭЭР БАЙНА. 

2023 оны 12 дугаар сарын 18-наас 2023 оны 12 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

✅ Хур тунадас: 12 сарын 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

✅ Салхи: 18, 19-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 20-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

✅ Агаарын температур: Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -44...-49 хэм, өдөртөө -31...-36 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 хэм, өдөртөө -26...-31 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -10...-15 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -23...-28 хэм, өдөртөө -15...-20 хэм, бусад нутгаар шөнөдөө -28...-33 хэм, өдөртөө -20...-25 хэм хүйтэн байна. 22-ноос нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам

ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД ЦЭНЭГЛЭХ СТАНЦУУДЫН ЗӨВ ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД ЦЭНЭГЛЭХ СТАНЦУУДЫН ЗӨВ ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.