БНСУ-д хөдөлмөр эрхэлдэг байж болзошгүй монгол эмэгтэй тус улсын иргэнд зодуулж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл энэхүү хэрэг явдалтай холбогдуулж Гадаад харилцааны яамнаас, “Олон нийтийн сүлжээгээр цацагдсан монгол эмэгтэй бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэгт тус Элчин сайдын яам анхаарал хандуулж, БНСУ-ын Цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байна” гэж мэдэгджээ.