Огноо
Унших
0 минут 55 секунд

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.БОЛДОД КОНСУЛЫН ПАТЕНТ ГАРДУУЛАВ

Нийтлэгдсэн огноо: 2023.04.27

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод суух Ерөнхий консул Д.Болдод Консулын патентыг нь гардуулав.

Консулын патентыг гардуулах үеэр ТНБД Н.Анхбаяр БНХАУ-д Монгол Улсын 6000 гаруй иргэн байгаагаас Шанхай хотод 300 гаруй иргэн оршин суугааг тэмдэглээд, Ерөнхий консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа ЕКГ-ын консулын тойрогт Шанхай хот, Жянсү, Жөжян, Фүжянь, Аньхуй, Жянши мужууд хамаарагддаг болно.

​ Welcome to Mongolia  ​
​ Welcome to Mongolia ​
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!