Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд

НҮҮРСНИЙ ХУЛГАЙН МӨРӨӨР ЗАСГИЙН ГАЗАР ОРНО ...

Олон улс авлига, хар тамхи, болон бизнесийн бүлэглэлийн гэмт хэрэгтэй тэмцэхдээ "Үнэгний ав", "Барын ав", "Баавгайн мөр" гэсэн хэлц үг хэрэглэдэг. Ийм уриа лоозонтой гэмээр тэмцэл үр дүнтэй болдог нь сонин. Хятад улс л гэхэд хоёр сая албан тушаалтанг барьж цаазласан байх юм. Хэдэн зуун наядаар тоологдох гэмт хэрэгтэнг барьж хорьжээ.

Хятадын даргаар улиран сонгогдсон Ши Жиньпин "Цаашдаа үнэгний аваа үргэлжүүлнэ" гэдгээ зарлачихлаа. Дахиад хэдэн мянган авлигач цааш харахыг цаашгүй юм. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БХЯ-нд нь авлига үүрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч "Баавгайн мөр"-өөр орно гэдгээ зарлачихлаа. "Мөнгө мөр үлдээдэг" гэдэгтэй адил. Засгийн газрын хувьд "Нүүрсний хулгайн мөрөөр" орохоор шийдэв. Нүүрсний хулгайг Ардын нам гэсэн болгон хийдэггүй. Сайдаас дээш албан тушаал бүхий бүлэглэл хийж ирлээ. Улсын уурхайн үнэ хямдаар гарч хилийн чанадад жинхэнэ наймаа хийгддэг нь нууц биш.

Хулгайч нар бүр давраад улсын нэрээр ченж хийсэн, ор тас алга болсон тохиолдол бий. Ямартаа ч Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэхээр шийдэж жинхэнэ олигархиудын үүрийг эвдэж орхилоо. Тэмцээгүй байхад нь үүрээ эвдүүлж байгаа мэт атар онгон хулгайчид гарч ирнэ. Баялагтай хэрнээ иргэдэд наалдацгүй байдлыг өөрчлөх том ажиллагаа эхлүүлж буйгаа Ерөнхий сайд зарлалаа.

Б.Жаргалсайхан

АВЛИГА БОЛ ТУСГААР ТОГТНОЛ, ХӨГЖЛИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ МӨН
АВЛИГА БОЛ ТУСГААР ТОГТНОЛ, ХӨГЖЛИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ МӨН
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.