Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

ЗӨРЧЛИЙН ЗУРГИЙГ ИЛГЭЭСЭН ИРГЭНИЙГ УРАМШУУЛДАГ БОЛНО

"E-police" аппликэйшн ашиглан иргэд камерын хяналтаар зөрчлийг илрүүлэх чиглэлээр ажиллавал урамшуулдаг байх журмыг яаралтай гаргах санал яригдаж буй талаар өнгөрсөн Мягмар гарагт болсон “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлгийн үеэр албаныхан дурдаж байв.

Засгийн газрын 47 дугаар хуралдааны тэмдэглэлээр Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарт "E-police" аппликэйшнийг ашиглан зам тээврийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдэд урамшуулал олгодог болох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэг болгожээ.

Ингэснээр зөрчлийн зургийг авч илгээн урамшуулал авах, иргэн бүр замын хөдөлгөөний дүрмийг олон нийтэд мөрдүүлэхэд оролцоогоо нэмэгдүүлж, хувь нэмэрээ оруулах боломжтой болох аж.

Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томиллоо Мэдээ  2022-10-21
Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томиллоо Мэдээ 2022-10-21
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.