Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 39 секунд

“Тэмүүжин өрлөг” сургуулийн 40 ГАРУЙ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ авлигалын хэргийг АТГ-т шилжүүллээ

Өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдөр Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харъяа “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал, хурандаа Д.Бат-Эрдэнэ нарыг цагдаагийн байгууллагаас цагдан хорьж, шалгасан талаар бид мэдээлсэн.

Учир нь хичээлийн шинэ жилийн элсэлттэй холбоотойгоор БШУ-ны яам болон цагдаагийн байгууллага хамтран элсэн орж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хандив нэрээр их хэмжээний мөнгийг авлигалд авдаг байж болзошгүй хэд хэдэн сургуулийн захирлуудын албан өрөө болон гэрт нь үзлэг хийсэн байна. Шалгалтаар хурандаа Д.Бат-Эрдэнийн ажлын өрөөнөөс илэрсэн их хэмжээний мөнгө, валютыг тус тус хураан авсан байдаг.

Батлан хамгаалахын их сургуулийн харьяа “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал, хурандаа Д.Бат-Эрдэнийг хүүхдүүдийн эцэг эхээс хандив авсан, харьяаллын бус хүүхэд хууль зөрчин элсүүлсэн гэх шалтгаанаар шалгаж байх явцад хэд хэдэн онц ноцтой зөрчлийг илрүүлжээ. Тухайлбал, Батлан хамгаалах яамны нэр бүхий дарга нар албан тушаалаа урвуулан ашигладаг байж болзошгүй асуудлыг мөн шалгаж байгаа аж. Үүнд тус сургуульд хамгийн олон хүүхэд оруулсан, оруулах тушаал өгч, цохож, гарын үсэг зурсан хүн нь Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг болох нь баримтаар ил болжээ.

Түүнчлэн ШШГЕГ-ын харъяа 461–р ангид цагдан хоригдож буй хурандаа Д.Бат-Эрдэнэ нэмэлт элсэлт нэрэн дор Батлан хамгаалах яамны дарга нарын хамааралтай 40 гаруй хүүхдийг оруулсан талаараа мэдүүлэгийг өгсөн байна.

Тухайлбал, Батлан хамгаалах их сургуулийн захирал бригадын генерал П.Жаргалан, Зэвсэгт хүчний Хуурай замын замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Батлан хамгаалахын их сургуулийн тэнхимийн эрхлэгч бригадын генерал Т.Лодойдамба, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хурандаа С.Ванчинхүү нарын хүмүүс хүүхдээ хууль зөрчин нөлөөлж оруулжээ.

Дээрх хүмүүсээс гадна албан тушаалаараа нөлөөлж хүүхэд оруулсан 20 орчим хурандаа, генерал, яамдын өндөр албан тушаалтан байгаа бөгөөд удахгүй тэр хүмүүсийн мэдээлэлийг дахин мэдээллэх болно.

Эх сурвалж ASU.mn

ХЗДХЯ: ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт маргааш гарна
ХЗДХЯ: ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт маргааш гарна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.