Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон хэргүүдийн талаар ... 

Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон хэргүүдийн талаар ...

"Сүрүга Монгол" корпорацын Гүйцэтгэх захирал асантай холбоотой хэргийг энэ үеэр онцлон дурдсан юм.

Энэ тухай Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсын иргэн н.Гочоосүрэн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Палас зочид буудлын 609 тоот өрөөнд байрлаж байсан Япон улсын иргэн, "Сүрүга Монгол" корпорацын гүйцэтгэх захирал асан Хара Цүнэякигийн орны матрасны дор мансууруулах бодис байрлуулж, бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэсэн. н.Гочоосүрэн, н.Тэргэл нарын холбогдох энэ хэрэг 2012 онд үйлдэгдсэн.

Шүүхээр тэд нарыг цагаатгаж шийдвэрлэсэн, Давж заалдах шатны шүүх 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 795 дугаар магадлалаар Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн.

Энэ бол илэрхий үйлдэгдсэн хэрэг. Нэмж мэдээлэл хэлэхэд, Япон улсын иргэнийг гүтгэсний дараа энэ хүмүүс хувиараа бизнес эрхэлдэг болсон. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж хэлж болно.

"Сүрүга Монгол"-ын гүйцэтгэх захирал нь 70 гаруй настай хүн байсан. Түүнийг нас барсан гэх мэдээлэл би авсан. Манай хууль сахиулах байгууллагынхан хүүхдийг нь хохирогчоор татахаар ажиллаж байна" хэмээв.

Хэлэлцээг бодит ажил болгохоо Канцлер О.Шольц илэрхийлснийг уламжлав
Хэлэлцээг бодит ажил болгохоо Канцлер О.Шольц илэрхийлснийг уламжлав
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.