Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 57 секунд

Сүнсний баяраар 120 хүн амиа алдсан гэж Солонгосын Ёнхап агентлаг мэдээлжээ‼️

Halloween буюу сүнсний баяр тэмдэглэхээр Сөүл хотын Итаевон дүүрэгт цугласан маш олон хүн ухаан алдаж, зүрх нь зогссон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Тухайлбал, Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн мэдээлж буйгаар /Улаанбаатарын цагаар 03:00 цагийн үед/ 120 хүн амиа алдаж, 150 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээллээ.

Итаевон дүүргийн гудамжинд буюу хэргийн газрын дүрс бичлэгт яаралтай түргэн тусламжийн ажилтнууд хүмүүсийг аврах тавцангаар зөөж, хиймэл амьсгаа хийж, цогцсуудыг бүтээж буй нь харагдах аж.

Хүмүүсийн зүрх юунаас болж гэнэт зогссон шалтгааныг одоогоор бүрэн тодорхойлоогүй байна.

Энэ үйл явдалтай холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол шуурхай хуралдаан зарлажээ.
Улмаар эмнэлгийн тусламж шаардлагатай, гэмтэж бэртсэн хүмүүст яаралтай тусламж үзүүлж, баяр тэмдэглэж буй газруудын аюулгүй байдлыг шалгахыг албаныханд үүрэг болгосон байна.
Мөн тэрбээр Эрүүл мэндийн яамны гамшгийн үед эмнэлгийн тусламж үзүүлэх багийг ажиллуулах тушаал гаргаж, ойролцоох эмнэлгүүдэд ор дэлгэхийг үүрэгдэв.

Цар тахал намжсанаас хойш анх удаа сүнсний баярыг амны хаалтгүй, гадаа талбайд тэмдэглэсэн нь энэ юм. Уг үйл ажиллагаанд ойролцоогоор 100,000 хүн цугласан байжээ.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас Итаевоны гудамжаар явахгүй байх, Монгол Улсын иргэдтэй холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 дугаарт яаралтай холбогдоно уу” хэмээн албан ёсны цахим хаягтаа нийтэлсэн байна.

Амь үрэгдэгсдийн тоо 151- д хүрээд байна. 
Амь үрэгдэгсдийн тоо 151- д хүрээд байна. 
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.