Ажнайн Д.Бат-Эрдэнийг "НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР" шалгаж эхэлжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар "нүүрсчин бүлэглэлтэй" тэмцэнэ гэж мэдэгдсэний дараагаар Эрдэнэс Тавантолгой ХК-нд онц байдал тогтоож Засгийн газар онцгой эрхт төлөөлөгчөө томилсноор ЭТТ ХК-ны Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлсөн билээ.
Тэгвэл үйл явц ийнхүү өрнөж УИХ-ын гишүүн "Ажнай" Д.Бат-Эрдэнийг нүүрсний хэргээр шалгаж эхлэв.
Тодруулвал Эрдэнэс "Таван толгойг" дамнасан "Нүүрсний бүлэглэл"-тэй холбоотой гэгддэг нэр бүхий улстөрчдийг шалгаж эхлээд буй нь энэ юм байна.
Ажнайн Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түтгэлзүүлж шалгуулах тухай яригдаад байгаа гэх бөгөөд "Эрдэнэс тавантолгой" ХК-ны Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Уул уурхай, технологийн газрын дарга Д.Уужимсанаа, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга З.Амгаланбаатар, Худалдан авалтын газрын дарга М.Бат-Эрдэнэ, Ерөнхий нягтлан бодогч Н.Алтанцэцэг нарыг чөлөөлөн шалгалт оруулж эхэлжээ.
Эргэн сануулахад
"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсийг
60 доллароор борлуулдаг гэх хэрнээ цаанаа 120-130 доллароор борлуулдаг байсан.
Зөрүү 60-70 долларыг завшдаг улс терийн булэглэл байгаа. Зөвхөн энэ далд
эдийн засаг цэгцрэхэд Монгол Улсын дотоодын нийт бутээгдэхүүн хоёр дахин тэлнэ" хэмээн мэдэгдэж байв.