Урд шөнө Өмнөговь аймгийн Цогтцөций суманд нүүрс тээврийн автомашинууд мөргөлдөн, шатаж, хоёр иргэн нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь нүүрс тээврийн 33 дахь км-т “Shaanxi” маркийн хоёр автомашин мөргөлдөж, жолооч нар болох 48 настай Ө, 43 настай Ж нар автомашины кабиндаа хавчуулагдаж, шатаж нас барсан байна.
Жич: Нүүрс тээвэрт энэ мэт осол авааруудаас тогтмол гарч жил бүр олон аавын хүүхдүүдийн амь нас эрсэдсээр байгаа ...
Хэргийн газарт Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгалт явуулж байна.