Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 40 секунд

Хөшигний ард: “Яагаад Л.Оюун-Эрдэнэ гомдсон мэтээр  хоёр тусдаа хэргийг нэгтгэж шийдсэн юм бэ. Энэ нь зориуд, зохион байгуулалттай гэх хардлагыг төрүүлж байна.

ХӨШИГНИЙ АРД: “Э.Одбаяр нарт холбогдох хоёр тусдаа хэргийг нэгтгэж шийдсэн нь миний эсрэг явуулж буй шүүхийн зохион байгуулалттай ажил” гэж Л.Оюун-Эрдэнэ бухимджээ

"No Double Standart" хөдөлгөөний зохицуулагч гэх Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр /2022.11.09/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, тэдэнд 1-1.2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Араас нь Шүүхийн энэ шийдвэрийг иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хуулиар хумилаа хэмээн сошиолоор зохион байгуулалттайгаар сэвж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнрүү чиглэсэн цахим дайралт явуулж буй гэж дүгнэхэд хүргээд буй юм байна.

Тодруулвал Тухайн шүүгчид 2 тусдаа хэргийг зориудаар хамтатган шийдвэр гаргаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүст гомдол бичдэг, жагсаж цуглах эрхрүү халддаг болгож харагдуулах захиалга гүйцэтгэв үү гэдэг зүй ёсны хардлага үүсээд байгаа юм байна. Үүнийг нь нэр бүхий улстөрчид өлгөн авч дэвэргэж байгаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнрүү чигэлсэн зохион байгуулалттай харлуулах ажиллагаануудын нэг гэгдээд буй юм байна

Учир нь Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл түгээхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн бичиж, түгээсэн. Түүний уг мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс Цагдаагийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргасан юм байна. Харин өчигдөр /2022.11.09/ анхан шатны шүүхэд хэлэлцэж шийдвэр гаргасан нь энэ юм.

Хамгийн ноцтой нь, шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа анх гаргасан гомдол дээр иргэн Э.Одбаяр нарын холбогдох Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг хамтатган шийдвэрлэсэнд байгаа юм.
Дээрх хоёр тусдаа хэргийг Прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шалгаж, улмаар Э.Одбаяр нарыг ялласан нь олон нийтэд буруу ойлгогдохоос өөр аргаггүй нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн хуралдааны /2022.11.09/-ийн хурлын үеэр уг асуудлаар байр, сууриа илэрхийлсэн гэх мэдээлэл байна.

Түүний хувьд ихэд бухимдаж “Яагаад Л.Оюун-Эрдэнэ гомдсон мэтээр хоёр тусдаа хэргийг нэгтгэж шийдсэн юм бэ. Энэ нь зориуд, зохион байгуулалттай гэх хардлагыг төрүүлж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эхлүүлэнгүүт шүүх дахь тэдний “гар хөл” ийм шийдвэр гаргаж байгаа юм уу. Үүний оронд нүүрсний хулгайтай холбоотой том хэргүүдээ шийдээч” гэж хэлжээ.
Мөн тэрбээр Хууль зүйн сайд Х.Нямбаатарт анхааруулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргүүдээ шалгах ажилд анхаарахыг сануулснаас гадна нэр бүхий бизнесмэн, албан тушаалтнуудтай холбоотой шүүгчид зохион байгуулалттайгаар ажиллаж зориудаар Л.Оюун-Эрдэнэ рүү олон нийтийн бухимдлыг чиглүүлж байна гэж хэлсэн гэх мэдээлэл байна.

Ч.Маралмаад “Эрүү“ үүсгэн шалгаж эхлэхээр болсон байна.
Ч.Маралмаад “Эрүү“ үүсгэн шалгаж эхлэхээр болсон байна.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.