Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд

Ш.Батхүүд 10 жил хорих ял оноож, 109 тэрбумыг төлүүлэхээр болжээ

"Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүү, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн дарга явсан Г.Амарбат болон "Алтжин групп"-ийн ерөнхий захирал, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан удаа дараа хойшилсоор ирсэн.

Тэдэнд холбогдох хэргийг энэ сарын 03-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шүүгдэгчид "учруулсан хохирлоо төлөх тав хоногийн завсарлага" авсан.

Өчигдөр /2022.11.08/-нд эл хугацаа дуусаж, ял оноох хурал боллоо.

Улмаар Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105, бусад аж ахуйн нэгжид учруулсан дөрвөн тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөг гаргуулан хохирогчдод олгохоор болжээ. Тэрбээр "битүүмжилсэн хөрөнгүүдээрээ хохирлоо барагдуулахад татгалзах зүйлгүй" хэмээн мэдүүлсэн байна.

Харин Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нараас дээрх үйлдвэрт учирсан хоёр тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулахаар болсныг бид өмнө нь мэдээлсэн бөгөөд шүүх тэдэнд 14 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.

Ш.Батхүүтэй хамтарч хуурамч бичиг баримтаар Төрийн банкийг хохироосон гэм буруутай нь тогтоогдсон Э.Сүрэнд 35 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж.

С.Баярцогт Х.Баттулгын захиалга уу? эсвэл Ц.Элбэгдоржийнх уу? Бүр хоёулангийнх нь уу?
С.Баярцогт Х.Баттулгын захиалга уу? эсвэл Ц.Элбэгдоржийнх уу? Бүр хоёулангийнх нь уу?
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.