Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 20 секунд

Ч.Номин: Хаашаа аялах вэ гээд компьютероо асаахад толгойд нь орж ирэх орнуудын нэг нь Монгол байх төлөвлөгөө гаргаж байна

Тэрбээр "Ерөнхий сайдын ахалсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, хоёрдугаарт Монгол Улсыг соёлын аялал жуулчлалын хувьд гаргаж ирэх эвент, арга хэмжээ юу байх вэ гэдэг хоёр ажил дээр голчлон ажиллаж байгаа. Монгол Улс нэгдсэн байдлаар өөрсдийгөө олон улсад коммуникацийн төлөвлөгөөтэйгөөр танилцуулж, сурталчилсан тохиолдол ховор байсан.

Тэгэхээр Монголд зочлох жилийг 2022-2025 оны хооронд бий болгохоор зарлаж байгаатай холбогдуулан Монгол Улсыг олон улсад сурталчлан танилцуулах коммуникацийн төлөвлөгөөг гаргасан. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд Монголыг илэрхийлэх түлхүүр үг, цаашлаад ямар өнгө төрхөөр илэрхийлэх вэ гэдгийг тодорхойлсон. Энэхүү тодорхойлолтыг хийхдээ мэргэжлийн холбоодын талыг оруулсан. Монголд Зочлох жилтэй уялдуулан Welcome to Mongolia гэх илэрхийллийн хүрээнд дүр төрхийг уялдуулан гаргасан.

Монгол Улсыг төлөөлөх гол бүтээгдэхүүн нь аялал жуулчлал байна. Залуу, энерги сайтай улс гэдэг утгаар өнгө төрхийг тодорхойлж гаргаж ирсэн.

Мөн олон улсад байхгүй соёлын өв дээр суурилсан түлхүүр элементүүдийг оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байна.

ГХЯ, БОАЖЯ, Соёлын яам нь хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодтой хамтран нэгдсэн бодлоготойгоор дараагийн гурван жил яаж олон улсад сурталчлах вэ. Энэ хүрээнд олон улсын томоохон хэвлэл мэдээллийн салбаруудтай хамтарч өөрсдийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах тал дээр хамтын ажиллагааны нэгдсэн бодлого гарч ирсэн. Бид стратегиа боловсруулаад, Засгийн газраар батлуулна.

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн сонирхон ирж байгаа тур оператор болон жуулчдад зориулсан нэгдсэн календарь гарч байгаа. Засгийн газраар оруулж батлуулахаар ажиллаж байна.

Хаашаа аялах вэ гээд компьютероо асаахад толгойд нь орж ирэх орнуудын нэг нь Монгол байх коммуникацийн төлөвлөгөөг гарган ажиллаж байна" гэлээ.

“Төрийн ордны ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагааг зогсооно“
“Төрийн ордны ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагааг зогсооно“
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.