Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 13 секунд

Анхаар: Омикроны шинэ хувилбарын илрэх шинж тэмдгүүд

Манай улсад Омикроны шинэ дэд хувилбар BF.7 гадаадын нэг хүнд, BQ.1.2 Монгол Улсын таван хүнд илэрснийг ХӨСҮТ мэдээллэв. Омикроны шинэ дэд хувилбар BQ.1.2 сорьцод эерэг гарах хувь нь 0.42 байна. 40-49 насныхны дунд тархалт ихтэй. Дамжих тархах хурд бусад хувилбарын адил өндөр. Нууц үеийн хугацаа богино.

Илрэх шинж тэмдэг:

* Ядрах

* Халуурах

* Чичрүүдэс хүрэх

* Ханиалгах

* Амьсгал давчдах.

Уг хувилбар дархлаанаас бултах чадвартай байж болзошгүйг таамагласан байна.

Шинэ хувилбарын шинж тэмдэг нь хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх халуурах. Эдгээр таван иргэний хоёр нь эмнэлэгт эмчлүүлж байгаа бол бусад нь гэрийн хяналтад эмчлүүлж байна. BF.7 хувилбар анх Өвөрмонголд бүртгэгдсэн. Одоогоор Энэтхэг, БНСУ, ОХУ, Сингапур, Их Британи, АНУ, Япон зэрэг 80 гаруй улсад бүртгэгдсэн.

BQ.1.2 хувилбар нь Австрали, Канад, Турк, БНСУ, АНУ, Азийн зарим улсууд зэрэг 50 гаруй оронд бүртгэгдсэн байна.

Эрээн хотод хөл хорио тогтоолоо
Эрээн хотод хөл хорио тогтоолоо
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.