Иргэн Э.Одбаяр нарт шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оноосон нь эдгээр өдрүүдэд олны анхаарлыг татаад байна. Тухайлбал шүүгдэгч Э.Одбаярыг
“Худал мэдээлэл тараах” буюу өнгөрсөн оны долдугаар сард Дорнод аймагт гарсан автомашинаар хүн дайрч гэмтээсэн гэмт хэргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд үйлдсэн хэмээн ор үндэслэлгүйгээр худал мэдээлсэн хэрэгт буруутайд тооцож 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял
Мөн "Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн" буюу Хорих 461 дүгээр ангиас хүн оргуулсан гэх гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, нийт 1 жил 2 сарын хугацаанд оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.