Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 53 секунд

Мьянмарын “КК парк“-д хөдөлмөрийн мөлжлөгт ороод байсан Монгол Улсын нэг иргэн эх орондоо иржээ.

Тэрбээр анх "5,6 сая төгрөгөөр ажилд жуучлан" гэх зарын дагуу холбоо тогтоосон байна. Ингээд онгоцны буудалд буух үед хоёр автомашинд хуваан суулгаж ачаа тээшийг хураасан тухай ярьжээ.

Хохирогч О"Очих үед танилцуулсан ажил нь хуурамч хаяг нээж 6,7 сая төгрөгийн цалинтай ажилд жуучлан гэх зар оруулах ажил байсан. Хэрэв үүнийг хийгээд хүн авчирч чадвал "нэг хүн тутамд 18 мянган бат буюу нэг сая 500 мянган төгрөг өгнө" гэсэн. Би буцмаар байна гэж шаардлага тавих үед танихгүй хүнтэй утсаар яриулсан. Тэр хүн "15 сая төгрөг дансанд хий" гэсэн юм. Тиймээс би таньж мэдэх бүх хүнээсээ асууж арай гэж цуглуулж өгсөн. Тэр газраас гарах үед нэг эрэгтэй хүн хэлж байсан. "Наадах чинь саяхан ирсэн юм аа. Зүгээр явуулчих" гэсэн" хэмээн ярьжээ.

Мөн дээрх хохирогчийн холбоо тогтоосон "өндөр цалинтай ажилд авна" гэх зар одоо болтол Фейсбүүкт нийтлэгдсээр байгаа аж. Тус зарын дагуу холбогдох үед монгол хүн ярих бөгөөд "манай жуулчлалын компани хятад компани байгаа. Үйл ажиллагааны чиглэлийг нь ирэхээр нь дэлгэрэнгүй ярьж өгий" гэжээ.

Иймд чиглэл тодорхойгүй. Олон боломж амласан ажил эрсдэлтэй гэдэг нь тодорхой учир гадагшаа ажиллахдаа мэдээллээ лавлаж гэр бүл, ойр дотнын хүмүүстэй холбогдож болох бүх хүний дугаарыг үлдээхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

May be an image of outdoors

Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны зам баригдвал зам дагуух шинэ суурьшлын бүсүүд бий болж, 300-400 хүнтэй дагуул хотууд бий болно
Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны зам баригдвал зам дагуух шинэ суурьшлын бүсүүд бий болж, 300-400 хүнтэй дагуул хотууд бий болно
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.