Монголын төдийгүй дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд оролцогч эмэгтэй офицеруудын түүчээ, тэдний зориг, хүч, манлайлагч нь монгол бүсгүй байдаг гэхээр уншигч танд эрхгүй бахархал, омогшил төрж байна уу. Тэр бол Монгол Улсын анхны эмэгтэй Бригадын генерал Ганболдын Болор билээ.
Тэрбээр цэргийн сургуулийн анхны зургаан эмэгтэй сонсогчийн нэг, АНУ-ын Нисэх хүчний команд штабын коллежийг төгссөн анхны монгол эмэгтэй офицер, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер, НҮБ-ийн Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ийн UNMISS ажиллагааны хүчний штабын холбооны хэлтсийн даргаар ажилласан анхны эмэгтэй билээ.
Гэхдээ тэр хувь хүнийхээ хувьд зөвхөн анхдагч байгаад зогсохгүй энхийг сахиулагч дэлхийн эмэгтэй офицеруудын манлайлал, нийгмийн асуудлуудад Өмнөд Судан Улсад НҮБ-ийн UNMISS ажиллагааны хүчний штабт ажиллаж байх үеэсээ онцгой анхааран тэдний үнэ цэн, үнэлэмжийг илтэд өсгөн, энхийг дэмжих ажиллагаанд замчилсан гавьяатан билээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг дэлхийн тавцанд өргөж яваа Монгол Улсын Бригадын генерал Г.Болор танд амжилт хүсье