Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд

Д.Амарбаясгалан: ЗГХЭГ-ын даргаар томилогдоод 2022 оны 9-р сарын 2-ны өдөр МХЕГ-ыг татан буулгах бодлого баримталж байгаагаа мэдээлсэн. 

Д.Амарбаясгалан: ЗГХЭГ-ын даргаар томилогдоод 2022 оны 9-р сарын 2-ны өдөр МХЕГ-ыг татан буулгах бодлого баримталж байгаагаа мэдээлсэн.

Улмаар 10-р сарын 1-нд Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан УИХ-ын 2023 оны төсвийн төслийг дагалдах хуулиудын хамт төрийн хяналт шалгалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт мөн дагалдах 83 хуулийн нэмэлт өөрчлөлтийг багтаасан төслийг өргөн барьсан.

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн төслийг баталлаа. Ингэснээр 2023 оны 1-р сарын 1-нээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүрэг салбар яамдад шилжихээр болж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсанаар иргэн, аж ахуй нэгжид ирж буй төрийн давхардсан хяналт шалгалт арилна гэж үзэж байна. Тодруулбал салбар яамд дахь хяналт шалгалтын албан хаагчид нь мэргэжлийн хяналтын байцаагч нартай ижил чиг үүрэгтэй ажиллан давхардал үүсгэж, олон нийтийг бухимдуулдаг байсныг арилгах боломж бүрдлээ.

Энэхүү өөрчлөлтөөр салбар яамд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэртээ хяналтаа тавьж, бодит нөхцөл байдалд хэрхэн хэрэгжиж байгаад анхаарлаа хандуулна. Мөн мэргэжлийн хяналтын түвшин ахиж хөгжих боломж ч бүрдэнэ.

Д.Амарбаясгалан: ЗГХЭГ-ын даргаар томилогдоод 2022 оны 9-р сарын 2-ны өдөр МХЕГ-ыг татан буулгах бодлого баримталж байгаагаа мэдээлсэн. 
Д.Амарбаясгалан: ЗГХЭГ-ын даргаар томилогдоод 2022 оны 9-р сарын 2-ны өдөр МХЕГ-ыг татан буулгах бодлого баримталж байгаагаа мэдээлсэн. 
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.