Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 11 секунд

“Өнөр бүл” хүүхдийн төвөөс Дэлхийн дэвжээнд Улсаа төлөөлөн оролцож ХҮРЭЛ медалийн эзэн болжээ.

May be an image of 6 people, people standing and indoor

“Ангууч” нэрээр залууст танигдсан холимог тулааны тамирчин Б.Баттөр 2 хоногийн өмнө өөрийн цахим хуудастаа:

"Миний бие "Ододтой Бүжиглэе" шоү нэвтрүүлгийн ялагчийн шагналаар НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран "Өнөр бүл хүүхдийн төв"-ийн дэргэд Almighty BJJ & MMA Academy спортын клубээ байгуулаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэхүү хугацаанд манай клубийн 20 гаруй залуу тамирчид жью-жицү гээр тууштай хичээллэж дүүрэг, хот, улсын хэмжээний тэмцээн уралдаануудаас 30 гаруй шагнал хүртсэн. Хувь хүний хөгжлийн хувьд сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл гээд маш чухал зан чанарууд бие болж суурьшиж байгааг би өөрийн биеэр хүүхдүүдээсээ мэдэрч байгаа.

Өнөөдөр бид Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Жью-жицүгийн мэргэжлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор дасгалжуулагч багш болон гурван хүүхдүүдийн хамтаар бүх зардлыг гарган авч явж байна. Хүүхдүүдийн хамгийн анхны гадаад орон дахь нандин мэдрэмж, дурсамж, туршлагыг хамтдаа бүтээлцэж байгаадаа маш их догдолж байна. Энэхүү үйлд хувь нэмрээ оруулсан бүх найз нөхөд болон замын зардлыг шийдэж өгсөн МИАТ ХХК-д маш их баярлалаа. Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай" хэмээн пост оруулж байсан бол

Дөнгөж сая: Абу Даби 2022 мэргэжлийн Жюү Жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Almighty клубийн хоёр маань зоондоо хоёр хоёр ялалт байгуулж ХҮРЭЛ медалийн төлөө хоорондоо таарч Н.Одбаатар маань хүрэл медаль өвөртлөн гэртээ харих боллоо. “Өнөр бүл” хүүхдийн төвөөс Дэлхийн дэвжээнд Монгол 🇲🇳 Улсаа төлөөлөн оролцож 🥉бид бүгдийн бахархал болж олон хүүхдүүдийн итгэл найдвар галыг асаалаа🔥🔥🔥 хэмээн пост оруулжээ.

Баяр хүргэе👏👏👏

May be an image of 5 people, people standing, indoor and text that says 'AbaDhabi WORLD PROFESSIONAL JIU-JITSU CHAMPIONSHIP #ADWPJJC22'

May be an image of 13 people, people standing and indoor

May be an image of 5 people, people standing and indoor

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 10 people and indoor

“Өнөр бүл” хүүхдийн төвөөс Дэлхийн дэвжээнд Улсаа төлөөлөн оролцож ХҮРЭЛ медалийн эзэн болжээ.
“Өнөр бүл” хүүхдийн төвөөс Дэлхийн дэвжээнд Улсаа төлөөлөн оролцож ХҮРЭЛ медалийн эзэн болжээ.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.