Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 18 секунд

2023 оны төсвийн онцлог:

May be an image of 10 people, people standing and indoor

🔹Эдийн засгийн хүндрэлийг давах, төсвийн хариуцлага сахилгыг дээшлүүлэх, шинэчлэлтийн реформ эхлүүлэх төсөв

🔹Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу, хэрэгжих анхны бүтэн жилийн төсөв. 2023 онд 1 их наяд төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ

🔹Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, алслагдсан аймаг, сум дүүргийг дэмжих төсөв байна. Тухайлбал, хотоос орон нутагт бизнесээ шилжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл, шилжин амьдрах иргэдэд 3 хувийн хөнгөлөлттэй ипотекийн зээл олгох юм.

2023 онд, Боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийнэ. Шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах бодлого барьснаар 2023 онд нийт төслийн 78 хувь нь ашиглалтад орно. Үүнд: 86 сургууль, 36 дотуур байр, 103 цэцэрлэг, 62 эмнэлгийн барилга ашиглалтад оруулахаар тусгалаа.

🔹Анх удаа ТӨСӨВ-2023 олон нийтийн хэлэлцүүлэг хийж, иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн, нийт 65 сургууль цэцэрлэг,эрүүл мэндийн 19 төвийн санхүүжилтийг 2023 оны төсөвт тусгасан байна.

🔹10 гаруй жил үргэлжилсэн Үндэсний номын сангийн барилгын ажлыг дуусгах хөрөнгө оруулалтыг 2023 оны төсөвт тусгасан байна.

🔹Эрүүл мэнд, Боловсролын салбарт чанар, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог үргэлжлүүлж, соёл урлаг, шинжлэх ухаан гээд бүхий л салбарт хэрэгжих хөрс суурийг бүрлүүлсэн төсөв батлагдлаа.

2023 оны төсвийн хэлэлцүүлэг хэд хэдэн онцлогтой боллоо. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр бууруулж, зардлыг бууруулсан эх үүсвэрээр гэр хорооллзын айл өрхүүдэд эрчим хүчний хөнгөлөлт эдлүүлнэ. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр зогссон байсныг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хүүхэд хамгаалах зардлыг нэмэгдүүллээ. Боомт, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлсэн. Боловсрол, эрүүл мэндийн төсвийг тэргүүн ээлжинд шийдсэн нь ОНЦЛОГ байлаа.

“Ангууч” нэрээр залууст танигдсан холимог тулааны тамирчин Б.Баттөр өөрийн цахим хуудастаа нэгэн гайхалтай үйл явдлыг нийтэлсэн байна.
“Ангууч” нэрээр залууст танигдсан холимог тулааны тамирчин Б.Баттөр өөрийн цахим хуудастаа нэгэн гайхалтай үйл явдлыг нийтэлсэн байна.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.