Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд

Самар бэлтгэхдээ хуш модонд гэмтэл учруулсан 15 аж ахуй нэгжийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр болжээ

Цэнхэр суманд 62.4 тн, Ихтамир суманд 50.5 тн, Тариат суманд 64.7 тн хуш модны самрыг бэлтгэж ашиглуулсан албан тушаалтнуудад хариуцлагын арга хэмжээг авч хуулийн байгууллагад шилжүүлнэ.

Тухайн байгууллагууд нь:

Хуш модны самрыг өөрсдийн ажилчдаар түүж бэлтгүүлээгүй,

Хуш модны самрыг түүж бэлтгэхдээ байгаль орчинд халгүй арга технологийг ашиглаагүйн улмаас хуш модонд механик гэмтэл учруулсан

Байгаль орчныг доройтуулсан /хог хаягдал үлдээх/

Нөөцийг бэлтгэж ашигласан талбайг актаар хүлээн авч дүгнээгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрлээ.

Удахгүй бусад аймгуудад зөвшөөрөл авч ажилласан аж ахуйн нэгжүүдийн хяналтыг хийнэ.

Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир, Тариат сумдад хуш модны самар түүж бэлтгэх, ашиглалтад тавих хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр салбар хоорондын уялдааг хангаж Экологийн цагдаагийн алба, Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ, ШУА-ын Газарзүй геоэкологийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн алба болон Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт, шалгалтын ажлыг гүйцэтгэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хүйтэн үед малгай өмсөхгүй байх нь ямар эрсдэл дагуулдаг вэ?
Хүйтэн үед малгай өмсөхгүй байх нь ямар эрсдэл дагуулдаг вэ?
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.