Эмэгтэй боксчид Азийн аваргаас таван медаль хүртлээ
Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй боксчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Манай улсаас найман эмэгтэй тамирчин оролцож таван медаль хүртсэн юм. Тухайлбал,
Эмэгтэй боксчид Азийн аваргаас таван медаль хүртлээ
-60 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин Өсвөр үеийн Ази тивийн аварга Т.Номин-Эрдэнэ мөнгөн медаль
Эмэгтэй боксчид Азийн аваргаас таван медаль хүртлээ
-52 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг хүрэл медаль
Эмэгтэй боксчид Азийн аваргаас таван медаль хүртлээ
-54 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Есүгэн хүрэл медаль
Эмэгтэй боксчид Азийн аваргаас таван медаль хүртлээ
-63 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин У.Шинэцэцэг хүрэл медаль
Эмэгтэй боксчид Азийн аваргаас таван медаль хүртлээ
-70 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Э.Эрдэнэтуяа хүрэл медаль хүртлээ.
Өнөөдөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн аваргын төлөөх тулаанууд болсноор тэмцээн өндөрлөнө.