Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 58 секунд

“Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг тал бүрээс нь шалгах хэрэгтэй. Хэлмэгдсэн эрчүүд, аавуудын талаар ч гомдол ирдэг“

May be an image of 1 person and standing

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” хамтарсан багийн үндэсний V чуулган өнөөдөр төрийн ордонд болж байна.

Үүнийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.

Чуулганы нээлтийн үеэр Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар "Гэр бүлийн харилцаа гэдэг бол материаллаг, бичмэл хуулиар бүхэлд нь зохицуулж болдоггүй, хүн хоорондын нарийн харилцаа байдаг. Эндээс үүдэн гардаг зарим зөрчил нь илүү их урхагтай болж, гэр бүлийн хүчирхийлэлд хүргэдэг.

Өнгөрсөн 5-6 жилд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд бүгдийг чиглүүлэх ёстой гэсэн агуулгаар ажиллаж ирсэн. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд дунджаар 5,000 хүнийг баривчлах шийдвэр тогтоол гарч, шийтгэлийг эдлүүлж байгаа. Энэ тоо буурахгүй байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх арга барил, хандлагаа өөрчлөх, сайжруулах шаардлага байгааг харуулж байна.

Тиймээс урьдчилан сэргийлэх ажилдаа анхаарах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагад 2022 онд 257,000 гаруй гомдол мэдээлэл ирсний 31,760 орчим буюу 12.5 хувь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурсан байна.

Өдрөөс өдөрт залуу гэр бүлтэй харилцах хамтарсан багийн үйлчилгээг сайжруулж, эерэг хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй" гэлээ.

Түүнчлэн тэрбээр "Одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд шууд баривчлах шийтгэл ихэвчлэн ногдуулж байна. Монгол төрийн эцсийн зорилго нь гэр бүлийг салгаж, сарниах юм уу, эсвэл гэр бүлийн тогтвортой байдлыг хангах уу гэдэг нарийн заагийг төрийн бодлого дээр гаргаж ирэх шаардлагатай байна. Эхнэр нь дуудлага өгөөд нөхрөө баривчлуулсан гэр бүл цаашдаа тийм ч таатай харилцаа явахгүй л байх. Тиймээс дуудлага мэдээлэл өгөх хүртэлх харилцаан дээр бид ач холбогдол өгөх ёстой.

Цагдаагийн байгууллагаас ч дуудлага мэдээллийг тал бүрээс нь шалгах хэрэгтэй. Зарим тохиолдолд хэлмэгдсэн эрчүүд, аавуудын талаар гомдол ирдэг. Ажлаа тараад жаахан халамцуу ирээд, үл ялиг ам зөрчмөгц дуудлага мэдээлэл өгдөг, гэтэл бид тэргүүлэх чиглэлээрээ дуудлагыг шуурхай хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгодог" хэмээв.

ОХУ-ын сансрын нисгэгч Хөвсгөл нуурын сансраас авсан зургаа постлож ингэж бичжээ
ОХУ-ын сансрын нисгэгч Хөвсгөл нуурын сансраас авсан зургаа постлож ингэж бичжээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.