“Dayton Flyers” багт тоглож байгаа Шаравжамцын Энхийн-Од 2022 оны арванхоёрдугаар cарын 17-нд АНУ-ын Чикаго хотын "UNITED CENTER"-т 19.00 цагаас тоглоно.
АНУ-ын сагсан бөмбөгийн NCAA-ийн нэгдүгээр дивизонд анх удаа Монгол Улсын тамирчин тоглож түүхийн нэгэн шинэ хуудас бичиж байгаа юм.
МУГТ Ц.Шаравжамцын отгон хүү Энхийн-Од нь өнгөрсөн онд АНУ-ын 1-р дивизионд харьяалагддаг хэд хэдэн багаас тэтгэлгийн санал авсан бөгөөд арванхоёрдугаар сард Дэйтон Их сургуулийг сонгосон юм.